5. Тэвэрч өгөх хүн

1.7K 339 25
                                    

Согжин архины газарт саяхан танилцсан залуугийн хамт сууна. Нэрийг нь санахгүй байх тэр залуу юуны ч тухай юм хөгжилтэй нь аргагүй хуучлах зуурт Согжин өөртөө архи хундагалан ууж, эргээд нөгөө залууруу харахад уйтгараас өөр юу ч мэдрэгдэхгүй.

Утас нь халаасанд чичрэхийг мэдрэх Согжин удаанаар утсаа гарган ирээд ирсэн зурвасыг нээж, дараа нь инээмсэглэв.

"Ахаа, Намжүүн байна. өнөөдрийн болзоо сайн болсон гэж бодож байна. би сая Сэжинийг гэрт нь хүргэж өгчихөөд буцаж явна л даа. тэгээд зүгээр л таньд баярлалаа гэж хэлэх гээд. Ахаа, баярлалаа"

Гэтэл өмнө нь суух залуу чангаар

- Тийм байгаа биз дээ? Инээдтэй байгаа биз? гэж харин Согжин түүнрүү инээмсэглэн толгой дохино. Тэгээд түүний хоосон хундаганд архи дүүргэнгээ

- Одоо дэмий ярьж суухаа болиод манайхруу явах уу? үгүй бол би бөөлжих нь гэлээ.

Маргааш өглөө нь Согжин сэрэхдээ толгойгоо өвдөхийг, хонх нь дуугарахыг алийг нь түрүүлж болиулах ёстой юм бол хэмээн хараасаар өндийлөө.

"хар үүрээр ямар новш нь вэ?" хэмээн хараах түүний дэргэд өчигдөрийн уйтгартай залуу бөх гэгч нь унтаж үзэгдэх, үүдний хонх ахин жингэнэх. Ер нь л энэ өглөө хөгийн байлаа.

Хөнжилөө сөхөн босоод дээгүүрээ нэг нимгэн цамц олж нөмрөх зууртаа хаалга зүглэн алхах тэрээр утсаа харвал Намжүүнээс өчнөөн дуудлага ирчихсэн, дээрээс нь цаг 11 өнгөрч байх юм. тэрээр ахиад л хараал урсгаж, зогсоо зайгүй хангинах хаалгаа хурдхан нээгээд өмнөө зогсох нэгэнрүү уурлах санаатай байсан ч амаа дэмий л ангалзуулан гөлрөнө.

- Намжүүн аа...

- Ахаа, та зүгээр үү?

Гартаа ууттай жимс, савтай хоол барьсан Намжүүн зовнисон байртай ийн асуухад Согжин сая л өнөөдөр энэ нөхөртэй уулзаж, өнөөх сүрхий их бие даалтаа үргэлжлүүлэх ёстой байснаа санав. Бүтэн 3 цаг хоцорсон түүнд санаа нь зовсондоо гэр хүртэл нь ирсэн дүүгийнхээ өмнө гэмшингүй духаа илэх Согжин

- Аа, нээрээ, тийм. Уучлаарай Намжүүн аа гэвэл Намжүүн

- Таныг өвдчихөж гэж бодсон зөв байж ээ. Таны царай зүс авах юм алга. Ханиад хүрчихээ юу? энэ нөгөө гэсээр хоол жимсээ дээш өргөн инээмсэглэж байсан түүний инээмсэглэл Согжиний ардаас ирэн тэврээд хошуугаа унжуулан "Хайрт минь, хэн бэ?" гэх залууг хараад сарнин, тэр дороо гайхсан, сандарсан, ичсэн төрх тодруулав.

Virgin Boy (Дууссан)Where stories live. Discover now