Юнги зүгээр л зүүдлээд сэрдэг байлаа. Юу ч санахгүй, юу ч хийгээгүй хэдэн ч өдөр өнгөрнө. Тэгээд гэнэт сэрнэ. Сэрэхдээ эргэн тойрныхоо хүмүүст харин дурсамж үлдээчихсэн байдаг.
Дөнгөж дунд сургуульд орж байх үеэс эхэлсэн энэ явдлыг тэрээр ахлах ангид байхдаа л бүрэн гүйцэт ойлгосон юм. Түүний дотор өөр хэн нэгэн байгааг.
Эхлээд тэр хэн нэгэн нь түүний хичээлийн дэвтэр дээр Мин Юнжи хэмээн бичиж, тэгээд өдөр өдрөөр өөрийгөө танилцуулах болж, хэдэн сарын дараа гэхэд Юнги өөрийнхөө өөр нэгэн хүн болох Юнжитэй эв найртайгаар амьдарч эхлээд байлаа.
Юнжи дэггүй, эрх охин. 19 настай, Юнгигээс 2 эгч. Тийм болохоороо ч Юнги хэд хэдэн удаа Юнжиг өөрийнхөө өмнөөс шалгалт өгүүлж, дүнгээ хүртэл ахиулаад амжив. Үргэлж бараан царайлж, бусадтай зохицож чаддаггүй тэрээр Юнжиг гарч ирснээс хойш үнэхээр алдартай нэгэн болж хувираад, тэр нь ч түүнд таалагдаж байсан юм.
Юнжи Юнгигийн өмнөөс бүх хэцүү асуудлыг нь шийдэж өгөөд байх шиг. Тийм болсон Юнги нэг л өдөр гэрийнхээ үүдэнд Согжинтой таарсан юм.
Өндөр, царайлаг, өөр алдартай ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч тэрээр түүнрүү инээмсэглэн зогсоно. Одоогынхоосоо бүр илүү гэнэн төрхтэй байсан Согжин Юнжиг хайж ирснээ түүнд тайлбарлаж,
- Юнжи эгч намайг өнөөдөр ирвэл магадгүй уулзаж чадна гэсэн юм хэмээлээ.
"Юнжи эгч" тэр миний дотор байгаа нэгнийг хүлээж байж. Юнги ийн бодсон. Тэр үедээ Юнжи эгчтэйгээ эв найртай байсан Юнги даруйхан Юнжиг сэрээж, өөрөө гүн нойронд автсан юм.
Цаг хугацаа урсах тусам Согжин Юнжи хоёр дотносож, Юнги харин Согжинтой сайн найзууд болоод байв. Юнжи эгчийн найз залуу учраас сайн хандах хэрэгтэй хэмээн хичээж, тэр хоёрыг аль болох ойр ойрхон уулзуулж өгөхийг хүсдэг байлаа.
Заримдаа тэр хүзүү эсвэл энгэр цээжин дээгүүрээ үлдсэн үнсэлтийн мөрийг олж хараад өөрийг нь унтаж байхад өнөөх хоёр юу хийсэн талаар төсөөлөн бодож, жаахан бухимдана. Тэгээд Согжинтой уулзахдаа "Жаахан зөөлхөн бай. Энэ бие бас минийх гэдгийг мартаад байлгүй" хэмээн сануулж, тэр үгсээс нь Согжин ичиж улаа бутрана. Тэр гэнэн тэнэг залуу байсан. Одоогийнхоосоо тэс өөр.
Гэхдээ нэг өдөр яагаад ч юм гэнэт Юнги сэрэхдээ Согжинд үнсүүлж байх нь тэр. Юнжи унтчихсан, Юнги байгаа гэдгийг Согжин анзаараагүй юм. Тэр Юнгиг үнсээд л, тэврээд л, хүссэнээ хүрнэ. Харин Юнги зүгээр л хэлээгүй.