Инээмсэглэ л дээ. Ахаа, инээмсэглэхдээ та үнэхээр сайхан харагддаг.
Согжин халууцсандаа гараараа нүүрээ сэвэн суух бөгөөд танхимын хамгийн арын ширээнээс самбар дээр бичээтэй зүйлс огт үзэдэхгүйн дээр үнэндээ багшийнхаа юуны тухай ярьж байгааг ч ойлгохгүй байлаа.
Ерөөсөө л толгойд нь Намжүүн бодогдож, хурдхан завсарлаад, хурдхан бүх хичээлээ дуусгаад клубын өрөөрүүгээ явахсан хэмээн санана. Гэхдээ очоод яг яах билээ? Очлоо гэхэд Намжүүнрүү эгцхэн харж чадах билүү?
Хэдхэн долоо хоногийн өмнө зартай явдалтайгаа алдартай байсан тэрээр одоо өөр хэн нэгний өмнө очоод юу гэж хэлэх ёстой тухайгаа бодон шаналж байгаа нь байж боломгүй санагдах ч үнэхээр л яах учраа олохгүй байх нь гарцаагүй үнэн болж тааржээ.
Өнөөдөр тэр бүр 3 цаг дараалалсан лекцтэй, дээрээс нь улирлын сүүл дөхөж байгаа болохоор бие даалтууд нь овоорчихсон байхад клубын өрөөрүү явах завгүй болгоод байдаг.
Гэхдээ яагаад юм бол, Согжин тэр бүхнийг мартаж орхиод клубынхээ өрөөний үүдэнд зогсож байлаа. Хаалганы дугуй бариулаас атгаж, гадагш нь эргүүлэн, нааш татаад, нээгдэх үед нь дотогшоо орох тэр хэдхэн хоромд хөөрхий зүрх нь хэмнэлээ алдаж гүйцээд байсан бол өмнө нь харагдах нэгнийг хараад энэ хэмнэлээ алдсан зүрхнээсээ болж инээмсэглэх өөрийгөө шоолно.
"Би үнэхээр баларч гүйцэж"
Түүнийг хаалга нээх үед Намжүүн өрөөний голд байх ширээний хамгийн ард сууж байх бөгөөд хаалга нээгдэхэд тэдний харц хоорондоо тулж, тэгээд нэгэн зэрэг уруулд нь инээмсэглэл тодроно.
Хайрын хамгийн хачин хүч. Юу ч болоогүй, сүртэй зүйл биш байхад яагаад ийм жаргалтай болдог юм бол?
Ердөө нэг өрөөнд хамтдаа байна гэж бодох төдийдөө хорвоог өөртөө эзэмшчихсэн юм шиг баярладаг юм бол? Тэр хүнээ өөрийнхөө хорвоо ертөнц болгож хайрласанаас болдог юм болов уу? Эсвэл өөрөө тэр хүнийхээ ертөнц болчихлоо гэж тэр үү?
Өөд өөдөөсөө харан суусан хоёр үг дуугарахгүй ч энэ чимээгүй байдал дэндүү нандин санагдаж, зүгээр л нэгэнрүүгээ ширтэх нь хэдэн цагаар ярилцахаас ч илүү нэгнээ мэдэхэд туслах юм.
Харин клубын хаалганы гадна талд чихээ наан зогссон Хусог өөрийг нь чиглээд ууртайхан ирж яваа Жонгүкийг олж харлаа. Үргэлж жаахан ширүүн төрх тодруулдаг энэ залуу өнөөдөр үнэхээр ууртай байх шиг санагдсанд Хусог багахан гайхаж, бас дургүйг нь нэмээд хүргэчихгүй гэсэндээ инээмсэглэх бол Жонгүк өөдөөс нь хальт харсан болоод хаалга нээн орох гэсэнд Хусог гарыг нь барьж зогсоогоод