22. Жонгүкийн шийдвэр

1.5K 287 27
                                    

Жонгүк яарсаар хүрсэн газар нь жижигхэн архины мухлаг байх бөгөөд шөнө дунл өнгөрч, хүмүүс бүгд харихаар яваад хоосорч үлдсэн тэнд ууртай эзнээс өөр хэн ч түүнтэй хань байсангүй. Зөөлөн шиврэх бороонд гялгар хана нь шаржигнаж, хаахаар зэхэж бэлэн болсон эзэн Жонгүкийг хараад баахан цамнана.

Ширээгээ дэрлээд тайван гэгч нь унтах Юнгигийн өмнө олон архины хоосон шил харагдана. Хоол идээгүй бололтой, хатаасан далайн байцаанаас өөр зүйл алга.

Жонгүк түүний өмнө бохирон суугаад ахынхаа үсийг жаахан аргашлуулж, хацарт нь зөөлхөн хүрсээр нэрийг нь хэдэнтэй дуудавч Юнги нэгэнт нам унтаж орхижээ.

Тиймээс Жонгүк түүнийг үүрэхээс өөр аргагүйд хүрэв. Гэрээс нь хэтэрхий хол, таксидаад хүргэж өгөх хүсэл байвч халаас хоосон тул Жонгүк жижигхэн, туранхай, хөнгөхөн ахыгаа үүрсээр хөлсөлж суудаг жижигхэн дээрвийн байраа зүглэн алхах өгсүүр зам дэндүү урт агаад харанхуй аж.

Зам зуур жаахан амрах санаатай шат бараадан суухдаа Юнгиг болгоомжтойгоор хана налуулан суулгаж, дараа нь өөрөө хүндээр амьсгал авах залуу хүү өлсөж байлаа. Кинон дээр гардаг шиг дээд зэрэглэлийн баарнаас гуйван гараад ойрхон таарсан үнэтэй буудалд орж, өрөөний үйлчилгээгээр хоол захиалж идчихээд өглөө нь жаахан ичсэн байртай сэрэх үйл явдал бодит амьдрал дээр хэзээ ч тохиохгүй мэт жаргал санагдахад тэрээр өөрийн эрхгүй инээд алдав.

Өглөө сэрэхдээ Жонгүк шалан дээр, Юнги орон дээр байлаа. Угаасаа тэгж унтсан хойно. Гэсэн ч хөнжлөөсөө дөнгөж өндийхдөө хайртыгаа харах завшаан хичнээн азтай хэрэг вэ?

Тээр жил Жонгүк дөнгөж 15 настай байхдаа сахилаггүй нь дэндсэн амьтан байжээ. Найзуудтайгаа нийлж биллиард тоглоод тамхилна. Дүрэмт хувцасаа тайлж шидчихээд архи уухаар явна. Өсвөр насны аар саархан асуудлаас эхлээд өөрийнхөө хүйсийн сонирхолыг бүрэн гүйцэт ойлгосон Жонгүкт амьдрал ингэж л өнгөрөхгүй бол дэндүү хэцүү санагдаж, тэгээд л тэр хүссэнээ хийж байсан нь тэр. Ер нь хичнээн ч удаа дүрэм зөрчиж, асуудлаас салдаггүй байсан жаал хүү архины газрын үүдэнд хана налчихсан уйлж байсан нэгэн залууг олж харсан нь Согжин байж таараад, өөрийнхөө хүйсийн сонирхолоо бүрэн гүйцэт батлах санаатай Согжинтой хамт гэрийг нь зорьсон хэрэг тэр үед тохиож, тэгсэн ч гэрт нь иртэл дээд ангид нь байдаг хүн бүрийн айдсыг төрүүлсэн Юнги гэх энэ ах нь байж байлаа. Хувь тохиолоор нэг ахлах сургууль байж таарсан юм.

Virgin Boy (Дууссан)Where stories live. Discover now