Намжүүн хонгилоор инээмсэглэн алхах Согжиныг олж хараад зогссон газартаа хадаатай мэт хөдөлгөөнгүй болж, өөрлүү нь харах эсэхийг хүлээсэн ч Согжин түүний дэргэдүүр огт танихгүй хүн мэт зөрөн өнгөрөв. Дэргэдээ олон найзтай, тэгээд жаргалтайгээр инээмсэглэх түүний хувьд Намжүүн өөрийгөө хэн ч биш болсныг мэдрэнэ.
Гэхдээ Намжүүний хувьд Согжин илүү чухал, илүү нандин нэгэн учраас энэ нь өвтгөж байгаад гайхсангүй.
Тиймээс тэрхэн зуур санаа алдаад цааш алхав. Өвдөх нь мэдээж. Өвдөхгүй болох тэр өдрийг хүртэл тэсэхээс өөр арга үлдээгүй болохоор тэрээр тайван байлаа. Өдөржин хичээлээ хийж, Хусогтой уулзаж өдрийн хоол идээд дараа нь клубынхээ өрөөнд очиж Сэжинтэй хамт кино үзнэ.
Гаднаа юу ч болоогүй мэт харагдах түүний дотор хичнээн их дайн өрнөж буйг хэн ч анзаарсангүй.
Удсан харилцаа ч биш. Өөр бусдад ч тохиолддог бүтэлгүй хайр. Үхэх сэхэхдээ тулмаар хүнд асуудал биш. Тэсэхэд л хангалттай.
Тийм түүнийг хаалганы цаахнаас харж зогсох Жонгүк уртаар амьсгал аваад дотогш орохдоо нүүрэндээ инээмсэглэл тодруулна. Тэгээд дэргэд нь очиж суухдаа мөрөн дээр нь зөөлхөн алгадаж,
- Та зүгээр үү? гэхэд Намжүүн түүнрүү инээмсэглэх гэсэн ч чадалгүй, тэрхэн зууртаа толгой дохиж
- Зүгээр болох болно оо гэлээ.
Тэдний яриаг ойлгоогүй Сэжин юу болсныг асууж, чимээгүй суух Намжүүний өмнөөс Жонгүк хариулна.
-Согжин ах тоглож байсан бололтой. Уг нь энэ удаад чин сэтгэл гэж бодож байсан ч уг зангаа хаяагүй байж л дээ. Намжүүн ахад хэцүү байгаа байх. Сэжин аа, сайн дэмжээрэй гэх түүний хоолойд Намжүүнийг өрөвдөж, туслах гэсэн сэтгэл шингэсэн мэт байх ч үнэндээ тийм биш. Тэр Намжүүнийг няцлахаар шийдсэн байлаа. Ахиад Согжин ахыг хайрлаж чадахааргүй болтол, хайрлаж байгаа сэтгэлийг нь үзэн ядалт болгож, тэгээд ч болов Юнгид арай бага шаналал үлдээнэ. Арай бага харамсаж, Согжин хариугаа хүртэнэ.
Гэхдээ Намжүүн түүнрүү инээмсэглэж байлаа. Тэгээд намуухан дуугаар ийн хэлэв.
- Үгүй дээ, тоглосон юм биш. Ахад ямар нэгэн шалтгаан байгаа биз. Үнэхээр болоогүй болоод л ийм зүйл болж байгаа байх. Үгүй байлаа, тоглосон байлаа гээд би огт гомдохгүй байна. Миний анхны хайр шүү дээ. Харин ч сайхнаар дурсах багахан дурсамж л хангалттай байх.