18. Хоёр өрөөсөн хайр, адилхан гуниг

1.7K 315 39
                                    

Юнги хүнсний дэлгүүрт хийдэг цагийн ажлаа дөнгөж эхлээд байлаа. Үдээш хойшийн уйтгартай байдал, бүүдгэр тэнгэр зэргийг тэрээр нэг их тоосонгүй. Хэсэгхэн зуурын өмнө дэлгүүрт нь орж ирээд гарсан дунд сургуулийн сурагчдын идээд үлдээсэн гоймонгын үйлдэгдлүүдийг цонхны дэргэдэх ширээн дээрээс хураан аваад, ширээг арчиж байх зуурт хаалга нээгдэж, хонх дуугарав.

Үйлчлүүлэгч ирснийг мэдэгдэх тэр хонхыг сонссон даруй Юнги яаравчлан кассныхаа аргаш очих болж үйлчлүүлэгч нь тавиурууд дундуур худалдан авах зүйлээ сонгон алхах дуулдана.

Хурдхан хормогчоо углаад эргэхдээ Юнги хэзээний танил хүүг өмнө нь инээмсэглэн зогсохыг харлаа. Жон Жонгүк гэх Согжиний доод ангийн дүү. Хачин тохирлоор учирсан хачин танил.

Сайн байна уу?

Хүү ийн хэлэх ч Юнги түүнрүү харсан ч үгүй, чимээгүйхэн авахаар авчирсан бараануудыг нь уншуулж, тэгэх зууртаа өөрлүү нь ширтэх нүднээс яаж зугатаахаа үл мэдэн дэмий л санаа алдана.

Өнөөдөр 11 хүртэл ажиллах уу? Та өдрийн хоолоо идсэн үү?

Жонгүк түүнээс ийн асуухдаа нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар байж, харин Юнги хөмсөгөө зангидсаар л байлаа.

Чамд хамаагүй. 12 мянган вон болж байна. Уут авах уу?

Хэрэггүй ээ. Би бүгдийг нь энд иднэ. Хичээл ихтэй байгаа болохоор жаахан хичээл хийх гээд. Би тэнд сууж байх болохоор хэрэг гарвал хэлээрэй.

Чиний хэрэг надад гарахгүй.

Тэгсэн ч гэсэн.

Ийн хэлсэн Жонгүк цонх дагуулан тавьсан өндөр ширээний хамгийн захад хүрэн суугаад юу ч юм хийж эхлэв.

Юнги ч түүнийг тоохоо больж, ажлаа үргэлжлүүлсээр. Олон янзын хүмүүс ар араасаа цувран үйлчлүүлэх дэлгүүрт орой болсныг илтгэн хамтдаа ажиллах залуу нь ч ирэв.

Юнги түр завсарлага авч, оройны хоолоо дэлгүүрийн тавиуруудаас сонголоо. Дуртай гоймон, дуртай догбүгги.

Гэтэл түүнийг тэр хоёроо уншуулж амжихаас өмнө Жонгүк гараас нь шүүрж аваад инээмсэглэсээр хажуудаа суулгалаа.

Яах гээд? Гэх Юнгиг ч тоолгүй цүнхээ ухах Жонгүк удалгүй ширээн дээр шөлтэй халуун сав, баахан хачир, бас амталж шарсан гахайн мах гарган дэлгээд, халуун шөлөө аягалан Юнгид сарвайна.

Хоол. Ид .

Жонгүк инээмсэглэх зууртаа Юнгинийн гарт төмөр савх атгуулж, тэгээд идэж эхлэхийг нь хүлээх аятай шанаагаа тулан суулаа.

Virgin Boy (Дууссан)Where stories live. Discover now