- Таныг ирж магадгүй гэж бодоод ирсэн юм.
Намжүүн ийн хэлээд ахынхаа өөдөөс ширтэнэ. Харин Согжин чимээгүй болжээ. Өөрлүүгээ харж суух дүүгийнхээ өмнө буцан суухдаа тэрээр хий нь гарсан шаар шиг шалчийж орхиод харц буруулан өөр тийш ширтсээр
- Яаж гэж хүлээсэн юм? гэвэл Намжүүн санаа алдсаар
- Зүгээр л, хэлэхийг хүссэн үг байсан юм.
- Хэл л дээ. сонсож байна.
Согжин ч мөн адил санаа алдах ажээ. Зугатаагаад яах ч билээ? Үзэн ядаж байна. Дургүй хүрмээр юм. Бохир заваан амьтан мэтийн үгсээс зугатаах газар хаана үлдэв? Оронд нь нүүр тулаад, нулимуулах ёстой бол нулимуулж байсан нь дээр биш гэж үү? Тэр чинь л зоригтой, итгэлтэй амьдрал. Тэгж л амьдрах ёстой. Эр хүн юм бол.
Харин Намжүүн өмнөх номоо хааж орхиод ширээн дээр гараа байрлуулжээ. Тэгээд гартаа атгасан байх үзгээ эргүүлэнгээ ийн хэлнэ.
- Би таньд их уурласан. Үнэхээр их. Дургүй хүрж, бараг л хараасан.
- Сайн юм болж дээ. Согжин түүнрүү инээмсэглэн ширтэв. Намжүүн гэвч түүний инээмсэглэлийг хараад уртаар санаа алдсаар
- Яагаад зүгээр л анхныхаа төлөвлөгөөгөөр яваагүй юм? та ахин судлах ёстой болчихсон байсан. Надад худлаа жүжиг үзүүлэн байж ахин судлахдаа тулсан шалтгаан чинь юу юм бэ? бид тэр бие даалтыг бараг л дуусчихсан байсан. Ахиад нэг өдөр байхад л... гэх түүний яриаг Согжин таслав.
- Ахиад чамтай ойрхон байхыг хүсээгүй болоод л тэр.
Согжиний харц хүйтэн хөндий, хоолой нь хэтэрхий хол сонсондоно. Намжүүн түүнийг ойлгосонгүй. Гэхдээ гарцаагүй ямар нэгэн, өөртэй нь холбоотой шалтгаан байгааг мэдэрч байлаа.
- Яагаад? Хэмээн тэрээр асуухдаа ахруугаа гомдсон төрхтэй ширтнэ. Тэр ойлгохыг хичнээн их хүснэ гээч. Гэвч Согжин түүнд ойлгуулахыг огтоос хүссэнгүй.
- Уйтгартай. Төвөгтэй. Заримдаа чиний энэ гэнэн тэнэг байдал худлаа жүжиглэж байгаа охидынх шиг санагдаад бачуураад байсан юм. тэгээд ч би хэлсэн биз дээ? бид одоо ч ийм юм яриад суух хэмжээний дотно хүмүүс билүү? Больё доо. Би явлаа.
Согжин ийн хэлэдэ суудлаасаа босч ардаа, газарт хаясан байсан үүргэвчээ аван мөрлөөд хаалгаруу хоёр алхсан ч ардаас нь Намжүүн ирээд замыг нь хөндөлсөн зогсов.