Согжин жаргалтай байлаа. Пүрэв гараг, өглөө эрт, хэзээ ч юм хажууд нь гараад ирчихсэн сэтгэл татам инээмсэглэлтэй залуу зөгийн бал мэт чихэрлэг харцийг өөрт нь илгээх Намжүүн.
- Ахаа, өглөөний мэнд. Сайхан амарсан уу?
Согжин түүний мэндийг сонсоод хэсэг чимээгүй шимтэн ширтэж, дараа нь Намжүүний хоёр хацраас зууран татаж чангаасаар
- Хэн бэ? Энэ чинь. Миний хөөрхөн дүү юу даа?
- Та өнөөдөр сайхан ааштай байгаа бололтой.
- Чи л намайг инээ гээд байсан биз дээ?
- Тэгэхээр та миний үгэнд орж байхаар шийдсэн хэрэг үү? Тэгвэл ордоо миний хацрыг тавь л даа. Өвдөж байна.
- Битгий баярла.
Тэр хоёр ийн инээлдсээр долоон өдөрт ганцхан удаа хамтдаа суудаг хичээлдээ орохоор зэрэгцэн алхана.
Бараг 100 оюутан зэрэг суудаг лекцийн танхимын гол хавьцаа зэрэгцэн суух тэр хоёр хичээлдээ анхаарсан зүйл байсангүй. Уг нь Намжүүн хичээлдээ үргэлж сайн анхаардаг байсан ч ах нь түүнийг дэвтэр дээрээ тэмдэглэгээ хийж байх зуур жижигхэн цаас түлхэн өгч, тэрийг нь Намжүүн дэлгэн уншвал
"Чи хичээлдээ анхаарч байхдаа их дур булаам харагддаг юм байна" гэжээ.
Хөөрхий хүү шуудхан халууцаж, хүзүү нүүр нь улаагаад эхлэхэд шанаагаа тулчихаад ажиглаж суух Согжин доогтой инээмсэглэл тодруулсаар өнөөх цаасныхаа буланд ахин нэмж бичнэ.
"Ичиж байгаа чинь ч гэсэн"
Тэр дороо Намжүүн толгойгоо хоёр гараараа дарсаар ширээгээ дэрлэн унав. Жаргалтай, дээрээс нь ичмээр. Нүүрэндээ тэнэг хүн шиг инээмсэглэл тодруулсан тэрээр арай хийн толгой өндийлгөөд өнөөх цаасны ар талд нь юу ч юм бичиж, тэгээд Согжинруу түлхлээ.
"Та ямар ч үедээ дур булаам байдаг"
Согжин түүнийг нь уншаад хөмсөгөө өргөсөөр хариу бичнэ.
"Мэднэ ээ."
Тэр хоёр зэрэг инээлдэж, тэгсэн даруйдаа багшийнхаа хараанд өртөж тэрнээсээ хойш хоёул тэвчин суусаар хонхны дуутай золгов. Хичээл дуусч, хүүхдүүд уван цуван гарч дуусахад харин хэлэлцэн тохирсон мэт хоёулахнаа үлджээ.
Сүүлчийн оюутан ангиас гарч, хаалга хаах чимээг сонссон даруйдаа Согжин дэргэдээ суух Намжүүнийг өөртөө татан ойртуулахдаа гялалзсан харц тодруулсаар