3. Догдлохын зовлон

2.1K 348 20
                                    

Намжүүн клубынхээ өрөөнд ирчихсэн цонхтой цагаа далимдуулан Согжиний бие даалтнаас жаахан ч болов хийхээр суух бөгөөд түүний өөдөөс харан суух Хусог үе үе нуг нуг инээд алдахаас өөр чимээ тэр өрөөнд байсангүй.

Эхэндээ Намжүүн тоогоогүй ч 5 минут, 10 минут өнгөрсөн ч Хусог түүнтэй харц тулах бүртээ нуг нуг инээж, тэр нь Намжүүнийг бүр сатааруулж орхилоо.

Сүүлдээ тэвчээр нь алдарсан Намжүүн үзгээ ширээн дээр чангахан тавиад

- Яачихаад байгаа юм бэ?! Гэхэд Хусог тэсвэр алдсан байртай чангаар хөхрөн инээж эхлэх бөгөөд яг тэр үед гаднаас хаалга нээгдэн Согжин орж ирэв.

Гэхдээ Согжин Хусогын инээд алдахыг хараад даган инээд алдах бөгөөд энэ нь тэд нэг зүйлээс болж инээж буйг гэрчилнэ. Өөрийг нь шоолоод байгааг сая ухаарсан Намжүүн

- Ахаа! Та хэлэхгүй гэсэн биз дээ? хэмээн уйлах хашгирахын голоор хэлээд ширээгээ цохин босоход Согжин түүний өмнө ирээд мөрөн дээрээс нь түшин инээсээр

- Үгүй, тэсээгүй юм. чи дэндүү хөөрхөн байсан болохоор гэж инээд дундуураа арай хийн хэлбэл Хусог

- Ээж л үнсдэг..... гэсээр ширээгээ чангаар цохин инээд алдаж, Намжүүн уурлаж, ичсэндээ улаа бутарсан амьтан нөгөө хоёроо яаж ч чадахгүй санаа алдсаар доош суун хошуугаа унжуулан хүрмэндээ шиглэж, хөлөө ургаш жийнэ.

Инээж, шоолж дууссан Хусог хичээлдээ явлаа хэмээн гарч, Согжин Намжүүн хоёр зэрэгцэн суугаад үлдэв. Сая чимээгүй болж, нам гүмд авсан клубын өрөөнд хоёр залуу математикийн бодлого бодохыг хичээн суух зуурт Намжүүний утсанд зурвас ирлээ.

- Сэжин байна хэмээн год үсрэх Намжүүн согжиныг бүр цочоож орхих бөгөөд зурвасаа нээхээр утасныхаа кодыг хийсэн ч хэд хэд дарааллан буруу хийхээс нь харахад тэр үнэхээр сандарч байгаа бололтой.

Түүнийг чимээгүйхэн харж суусан Согжин санаа алдсаар

- Юу гэж байна? гэвэл Намжүүн сая утсаа нээж, зурвасаа уншиж чадаад

- Маргааш орой 8 цагаас уулзья гэнээ.

- Ммм, тийм орой юу? анхны болзоо биз дээ? Шууд love motel орох цагаар уулзах нь ээ.

- Хичээлтэй байдаг байлгүй дээ.... тэгээд ч тийм зүйлрүү орох одоохондоо эрт... хэтэрхий эрт байна. тэгээд ч минийхээр бид эхэндээ тэрийг л хийх байх...

Virgin Boy (Дууссан)Where stories live. Discover now