Хоёр залуу бүх харилцаагаа урьдынх шигээ, урьдынх гэдэг нь ойрмогхон дотно ах дүүс болсон чигээрээ хадгалан үлдэж чадах нь тэр. Өдөр бүр клубтээ ирж, хоорондоо тоглоом шоглоом хийж, бөөндөө хөгжилдөнө.
Хусог Жонгүк Сэжин гээд клубын гишүүдээрээ байнга хамтдаа кино үзэж, сүүлдээ бүр үйл ажиллагаа хийх талаар хүртэл ярилцах болов.
Тийн ярилцах зуурт Жонгүк тойрч суудаг ширээн дээрээ томоос том зарлалын хуудас дэлгэхэд бүгд түүнийг юу болохыг гайхан харцгаалаа.
- Дараа улиралд зохиогдох тэмцээн. Богино хэмжээний кино бүтээлүүдээс шалгаруулж, тэтгэлэг олгох, цаашлаад зохиолыг нь сайжруулж бүрэн хэмжээний кино ч болгох боломжтой гэсээр бусдынхаа саналыг хүлээх мэт бүгдийг тойруулан харах ч хэн нэгэн нь түүнд хариу үйлдэл үзүүлсэнгүй.
Намжүүн юу ч ойлгоогүй юм шиг дүнхүү царайлж, Хусог харин ширээний голд хэвтэх зурагт хуудсыг хөдлөх нь үү хэмээн шалгах аятай үзгээрээ хатгаж үзнэ. Сэжин тэрхүү хуудсыг өөртөө татан ойртуулаад эхнээс нь амандаа уншиж харин Согжин элгээ тэврэн аргаш түшлэгээ налсаар
- Тэгээд? Хийе гэж үү? бид? Кино? Энэ бүрэлдхүүнээр? Хэмээн амыг нь асуух аятай асуухад Жонгүк санаа алдав.
- Та ч бас хэцүү гэж бодож байна уу?
- Хэцүү биш. Боломжгүй. Согжин хамраа үрчилзүүлсээр хариуллаа.
Гэсэн ч тэр долоо хоногынхоо амралтын өдрөөр клубын гишүүд бүгд үүргэвч цүнхтэй, Сэжин л ганцаараа түрдэг чимодантай машины зогсоол дээр цугларчээ.
Ганц хүлээж байгаа хүн нь Жонгүк байх бөгөөд бүгдээрээ л халуун наран дор хүлээхээс залхаж гүйцсэн байталтай ярвайн, Сэжин өөрийнхөө нарны шүхрийг дэлгэн Намжүүнтэй хуваалцан зогсох бол Хусог газарт завилж суугаад хөмсөгөө зангидан утсаа ухна.
Согжин харин тэднээс жаахан зайтай зогсоод үе үе хоорондоо инээлдэн шивнэлдэх Намжүүн Сэжин хоёрыг зүг харц шидлэн, тэгээд сатаарах гэсэн мэт үе үе "Энэ Жон Жонгүк яачихав" хэмээн үглэнэ.
Сэжин гар цүнхэн дотроосоо ус гаргаж Намжүүнд сарвайгаад
- Ахаа, ус уу. халуун байгаа биз дээ? гэвэл нөгөө ах нь бараг л сандран бөхөлзсөөр өнөөх усыг нь аваад
- Чи өөрөө уу л даа
- Үгүй ээ та уу.
- Тэгсэн ч чиний ус шүү дээ.