Намжүүн сургуулийнхаа ойролцоо байх жижигхэн хүнсний дэлгүүрээс шар айраг аваад кассан дээр очтол түүний өмнө Юнги зогсож байлаа.
Юнги түүнрүү инээмсэглээгүй ч авчирсан хоёр шар айргыг нь уншуулангаа
- Сайн уу? Хэмээн мэндэллэж, ардаас нь 5600 вон болж байна гэв.
- Сайн. Энэ мөнгө гэсээр Намжүүн бараг сандрах мэт түүнд бөхөлзсөөр гартаа байх мөнгөө сунгаж, тэрийг нь авч кассандаа хураах Юнги сая багахан инээмсэглэх нь Намжүүний болхи байдлыг шоолсондоо байлаа.
- Гэгээн цагаан өдрөөр архи уух нь уу? Санаа зовоох зүйл болоо юу?
Санаанд оромгүй Юнгигийн асуултанд Намжүүн эхэндээ балмагдсан ч удалгүй толгой дохисоор
- Жаахан сэтгэл зовох зүйл болоод л. Та энд ажилладаг байж ээ.
- Тийм ээ. Удаж байна. Хэрвээ чи завтай бол намайг 10 минут хүлээж байгаад хамтдаа уувал яаж байна? Би ч бас архинаас буцмааргүй өдрийг тууллаа.
Яагаад ч юм нэгэндээ дургүйлхэх ёстой хоёр залуу найрсагаар ийн ярилцаад удалгүй ойрхон байх жижигхэн цэцэрлэгт хүрээлэнд зэрэгцэн суугаад шар айраг ууцгаана.
Налгар сайхан намрын өдөр тэнгэр цэлмэг, хүн ч цөөхөн, нам гүмхэн байлаа. Эхний шар айргаа ууж дуусгаталаа хоёр залуу хоорондоо үг дуугарсангүй. Хэн хэн нь энэхүү аниргүйг таашаасаар хоёр дахь шар айргийг Намжүүн Юнгид атгуулж дараа нь өөртөө задалсаар
- Таньд ямар асуудал гарсан юм? Хэрвээ зүгээр гэвэл сонсож өгье гэвэл Юнги
- Би яахав, зүгээр л уйдаад. Харин чи?
- Би айгаад.
Намжүүн ийн хэлээд толгой гудайлгасаар санаа алдаж, харин Юнги түүнрүү санаа зовсон байртай ширтэнэ. Тэгээд санаа алдсаар амандаа "хохь чинь" гэсэнд Намжүүн тэр дороо түүнрүү сортойн харах, тэрийг нь үзээд шоолох Юнги. Хэдхэн хором ч гэсэн хоёр залуу инээлдэв.
- Юунаас айгаав?
Юнги инээд алдаж дусаад аргаш гараараа тулан тэнгэр өөдөө гэдийсээр асуухад Намжүүн хэсэг чимээгүй сууснаа амандаа бараг л бувтнан хариуллаа.
- Би гэй байсан юм байна.
Түүний үгийг сонсоод Юнги жинхэнээсээ ярвайж, тэр дороо хөмсөг зангидсаар
- Юу хуцаад гэтэл Намжүүн сандран
- Үгүй ээ. Мэднэ. Би мэдэж байсан. Гэхдээ гэрийнхэндээ би гэй гэдгээ хэлж чадах эсэхээ мэдэхээ больчихоод. Амралтын өдрүүдээд гэртээ харьсан юм. Тэгсэн яг тэрийг нь тааруулж зурагтаар хүмүүс гэй хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй байх талаар нэвтрүүлэг гарч, тэрийг нь үзэж байсан ах маань "Заваан амьтад, үхвэл таарна" харин ээж "Эцэг эхийгээ зовоохоос ичдэггүй юм байх даа" гэцгээсэн. Тэгээд л би айсан юм.