14. Өвчин, халуун, эмэгтэй хүн

1.7K 302 27
                                    

Согжин Намжүүнрүү гайхан харж зогссоноо толгой сэгсэрэв. Бугуйнаас нь атгасан байх Намжүүний гарыг тавиулаад өөрөө зүгээр л хуруунууд завсраар нь гараа нүйлгэн атгаад

- Наранд цохиулжээ. Яана даа. Алив дагаад ир хэмээгээд хөтлөж харин Намжүүн түүний хойноос зөрүүдлэх зүйлгүйхэн даган алхана. Тэрээр ер нь яг одоо өөрийгөө яаж өвдчихөөд байгаагаа мэдэхгүй ч ахыгаа дагаад явбал эдгэрнэ гэдэгтээ нэг зуун хувь итгэлтэй байлаа.

Тэр хоёр түүсэн моднуудаа ойдоо үлдээгээд өөрсдөө хөтлөлцсөөр модон дотроос гарч ирэхийг харах хамт яваа гуравд нь багахан эвгүй санагдах ч бүгд дор бүрнээ чимээгүйхэн зогсож, Сэжин харин бушуухан нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар Хусогруу харж,

- Хоолоо хийж эхлэе хэмээн хэлэхтэй зэрэгцэн Согжиний орилох дуулдав.

- Энэ өвдчихсөн. Ким Намжүүн өвдчихсөн гэнээ. Одоо яах вэ?

Жонгүк толгой сэгсэрч, Хусог хөмсөгөө зангидаж, Сэжин сандарсаар тэдний өөдөөс гүйн хүрнэ. Тэрхэн доор Согжин Намжүүний гараас хөтлөхөө болиод хөсөр хаяж, оронд нь мөрнөөс нь түшсээр Сэжиний зүг алхах бол үнэхээр түшүүлэх хэмжээний өвдөөгүй зүгээр л хачин царайлсан Намжүүн ахынхаа гарыг өөрт нь хүрэх бүрээр улам хачин царайлна.

Наранд цохиулсан гэдэг оноштой Намжүүн майхан дотроо хэвтэж, Сэжин түүний толгой дээр хүйтэн алчуур үе үе тавьж өгнө. Согжин Намжүүний зүгээр эсэхийг шалгахыг хүсэх ч Сэжин халамжилж байхад өөрийгөө илүү хэмээн үзээд тэр зүгрүү ойртсонгүй. Тэгээд нэгэнт гадаа харанхуй болсон хойно Жонгүк Хусог хоёртой хамт оройны хоолоо идэхээр ширээ засаж, халбага савх байрлуулан явахдаа тэнгэр нураад ирчихсэн мэт санаа алдаж байгаагаа өөрөө ч анзаарсангүй.

Хусог сүүлдээ бүр тэсэхээ болиод

- Ёооооо, ахаа хэмээн уулга алдаж, тэрэнд нь цочих Согжин түүнрүү

- ЯАВ гэсээр муухай харахад

- Та өөрөө! Төвөгтэй юм бэ. Намжүүн дээр оччихоод ир л дээ. Гялс очоод зүгээр үү? Яаж байна гээд асуучихаад хүрээд ир. Хүн зовоогоод байлгүй.

- Би хэзээ тэгмээр байна гэсэн юм? Би яахаараа! Гэсээр Согжинийг түүнрүү ичсэнээ нуухаар хичнээн муухай аашилж зөрүүдлэхэд Жонгүк хажуунаас нь орж ирээд толгой сэгсэрсээр

- Гүй ээ. Ахаа, Хусог ахын өмнөөс очиж асуучихаад ир. Хусог ах... Намжүүн ахаас ичээд байгаа юм гэнэ ээ. Тэгээд таныг тэрийг нь ойлгоод очоод асуучихгүй байна гэж уурлаад байна хэмээн худлаа ярьж, тэрийг нь ойлгосон Хусог ч дэмжин толгой дохив.

Virgin Boy (Дууссан)Where stories live. Discover now