Юнги Согжинийг цагийн ажил хийдэг хүнсний дэлгүүрийнх нь хаалгаар хачин царайлчихсан амьтан орж ирэхийг хараад санаа алдсаар
- Бас яачихав? Гэвэл Согжин түүнрүү ч харалгүй тавиурууд дундуур явсаар шар айраг өрсөн хөргөгчийн нээн, дотроос нь 3 лаазыг сугалан аваад Юнгирүү эргэн алхана.
- Тооцоо... гэсээр Юнгигийн өмнө шар айрагнуудаа тавиад халаасаа ухах найзруугаа толгой сэгсэрсээр
- Хэл л дээ. яасан юм? гэх Юнгигийн хоолой арай зөөлөрчээ.
- Ганцаардаад. Тэгээд л тэр. Ээлж чинь дуусах болж байна уу? хамт ууя хэмээх Согжин уртаар санаа алдаад 10000 вон найздаа сарвайж, тэрийг нь авч кассандаа хийх Юнги
- Энэ ажил дуусаад ахиад өөр ажил байгаа. Санаж байна уу? зоогийн газрын зөөгч.
- Ажлын хинээтэй амьтан.
Согжин ийн бувтнасаар шар айрагнуудаа торлож аваад дэлгүүрээс гарав. Гадаа одоо ч гэгээн цагаан өдөр байх агаад хүмүүс ийн тийш хөлхөх гудамж дэндүү давчуу мэдрэгдэх нь гайхмаар.
Уг нь энгийн үед Согжин уухыг хүсвэл архины газраар хэсүүчлэх байсан юм. ганцаараа орсон ч даруй шинэ хүнтэй танилцаж хамтдаа цагийг зугаатай өнгөрөөхөд түүнд асуудал байхгүй ч гэлээ энэ удаад зүгээр л ганцаардах мэдрэмж дундаа ганцаараа байхыг хүсэмжлэх аж.
Тиймдээ ч холгүйхэн байх цэцэрлэгт хүрээлэнрүү очоод хиймэл нуурын эрэгт байх ногоон зүлгэн дээр тэрийн сууж, шар айргаа задлахдаа хөөсийг нь баярлах хүүхэд шиг инээмсэглэн сорно. Тэгээд эхнийхийгээ нэг амьсгаагаа хоосолж орхилоо. Өдөр уух архи хамгийн амттай гэх үгсийг санаад өөрөө өөртэйгөө хэсэн инээв. Тэгээд эргэн тойрноо жаал ажлаа.
Ойрхон хоёр хөвгүүн суугаад нэг нэгэнтэйгээ хөөрөлдөж, нуурын цаад эрэг дээр ээж хүү хоёр хөөс үлээн тоглоно. Тэднээс холгүй сандал дээр 30 орчим насны залуу хөгшин цагаан нохойгоо салхилуулж суух бөгөөд, ойрхон суусан хоё хөвгүүний нэг нь тэр залууруу гүйн очоод үнсэхийг харав. Хоёр хүү шийтгэлтэй тогложээ. Ард үлдсэн нэг нь амаа даран инээд алдах бол танихгүй эр үнсчихээд ирж буй нэгэн нь чавга мэт улаа бутарчээ.
Ер нь л дэндүү тайван уур амьсгал нөмрөх энэ газарт Согжин өөрөө өөртөө хэсэг амралт өгөх мэт аргаш хэвтлээ. Тэнгэр саарал нимгэн үүлээр бүрхэгдэж, тэгсэн ч тэр үүлний цаанаас нарны туяа тусна.
Тийн хэвтэх зууртаа Согжин үе үехэн толгойд нь буун ирэх Намжүүний төрхийг саналаа. өөрлүү нь хичнээн хөндий харсныг, дэргэдүүр нь зөрснийг. Тэгээд санаа алдав.