15. Харанхуйд хөвөх гэрэл

1.6K 318 30
                                    

Намжүүн майхнаасаа бараг гүйсээр гарч харанхуй дундуур туучин алхсаар нөгөө хэдийнхээ хоол бэлдэн тойрон суух газарт ирвэл Жонгүк Хусог хоёр л дуу сонсчихсон шар айраг уугаад сууж байх бөгөөд Согжин харагдсангүй.

Зүгээр л алхаж ирсэн хэрнээ амьсгал нь давчидчихсан Намжүүн нөгөө хоёрынхоо дэргэд очин суухад Жонгүк гайхсаар ам нээж амжаагүй байтал

- Согжин ах хаана байна гэж асуух Намжүүнийг хараад нүүрэндээ инээмсэглэл тодруулан

- Тэр хийдийн тийшээ.

Жонгүк гараараа холгүйхэн гэрэлтэн харагдах хийдрүү зааж, Хусог хаа нэгтээ ганцаараа уйлаад сууж байж мэдэх Сэжинийг хайхаар босов. Харин Намжүүн Жонгүкийн заасан зшгрүү год үсрэн босоод алхаж эхэллээ.

Хийд холоос ч хот мэт гэрэлтэн харагдах бөгөөд өдийд бүх лам нар нь оройн хоолоо идчихээд унтахаар бэлдэж байна уу гэлтэй бүгд л алчуур саван барин зөрцгөөнө.

Тэр дунд Намжүүн бүгдэнтэй нь мэндэллэн явсаар мөргөлийн хонхны өмнө толгой гудайлган зогсох ахыгаа олж харлаа. Залбирч буй бололтой Согжин Намжүүнийг анзаарах сөхөө байсангүй.

Халааснаасаа зоосон мөнгө хайсан ч олдоогүй тэрээр мянган воны дэвсгэрт гаргаж ирээд барьц цуглуулдаг хайрцагт хийн, хонхыг хоёр удаа цохиод хоёр алгаа хооронд нь хоёр удаа ташив.

Залбирч дууссан тэрээр уртаар санаа алдтал хажуунаас нь гэнэт

- Та юу гэж залбирсан юм? Хэмээн дуу сонсогдож, цочсон Согжин бараг хоёр алхам цааш үсэрч очоод үргэлж тодруулдаг юу ч ойлгохгүй байна гэдэг царайтай зогсох Намжүүнийг олж харангуутаа царайгаа буруулсаар нам дуугаар загнах бувтнах хоёрын хооронд

- Зо-лиг гэж хүн цочоочих юм. Юу вэ? Өдчихөөд хэвтэж байсан биз дээ? Зүрх зүрх...

- Өвдөөгүй бололтой. Одоо зүгээр байна.

Намжүүн ийн хэлээд өөрөөс нь зайгаа барин зогссон ахруугаа хоёр алхам ойртох бол Согжин өөрлүү нь хоёр алхам ойртох дүүгээсээ хоёр алхам ухран холдоод

- Тэгээд яах- яах гээд худлаа баашлаад байсан юм... хэмээн ахиад л бувтнана.

- Би Сэжинтэй үерхэхээ больчих шиг боллоо ахаа.

Намжүүн ийн хэлсэн ч Согжин дүүрүүгээ харж чадахгүй л байлаа. Зүгээр л эвгүй санагдаж, өөрийнхөө өрөвдөлтэйг гайхаж, найз охиноосоо салаад гуниглаж байхад нь аргадах хүсэл ч байсангүй. одоо ч зугатаахгүй бол бололгүй, илүү шархална хэмээн айж байх шиг. Тэгсэн ч Намжүүнийг буруутгаж чадахгүй, болохгүй учраас өөрөө чимээгүйхэн холдсон нь дээр гэж сэтгээд

Virgin Boy (Дууссан)Where stories live. Discover now