Согжин өглөө сургуулийнхаа зүг хачин их ядарсан байртай алхана. Үсээ ч олигтой янзлаагүй түүний нойргүйдлээс болж хавдаж улаасан нүд нь хэн ч харсан ууртай байна уу гэж ойлгомоор болж, өмссөн хувцас нь ч гэсэн нэг л навсгар хар цамц, өвдгөндөө уранхайтай өмд байх ажээ.
Ардаа үүрсэн үүргэвчинд нь хэтийдсэн их ном агуулагдаа юу гэмээр бөхийх ч үнэндээ цүнхэнд нь хоёр дэвтэр нэг үзэгнээс өөр юу ч байсангүй.
Тийн алхах түүнийг харж таньсан Сэжин инээд алдсаар өмнө нь үсрэн гарч ирээд цочоож орхив.
Байдгаараа орилон цочсон Согжин өөрийг нь шоолон инээх Сэжинийг хараад уртаар амьсгал авсаар чангаар загнахаар ам нээсэн ч дуу нь дэндүү сул гарах тул загнах биш зүгээр л залхсандаа гомдоллож буй мэт сонсогдоно.
- Хөөе, бага сургуулийн хүүхэд ээ!
- Ахаа, та өөрийгөө харах ёстой байсан юм. Юу тэгтлээ бодоод өөдөөс нь ирэ байгаа хүнийг ч анзаардаггүй юм бэ? Гэх Сэжиний цоглог дуу Согжинд бол бараг хашиграан шиг санагдах нь гайхмаар.
- Юу? Яах гээв тэгээд?
Согжин залхсан байртай ийн асуугаад хоёр гараа цамцныхаа урд байх халаасанд чихсээр асуухад Сэжин сая инээд алдахаа больж хоолойгоо зассаар
- Таныг ямар байгааг л харах гэсэн юм.
- Янз үзээд байна уу?
- Тийм ээ. Янзыг чинь үзэж байна. Надад ядаж ингэх эрх байгаа биз дээ?
Сэжин ийн хэлэхэд согжин түүний юу яриад байгааг ойлгосонгүй. Уг нь сайн хүүхэд шиг байсан Намжүүнээс болж одоо надад муу зан гаргах нь үү дээ? Намжүүнтэй үерхэж байгаа нь хэн билээ дээ? Байз, салчихсан ч билүү? Тэглээ гээд? Намжүүн өөрт нь сайн намайг тоохгүй гэж мэдчихээд ингэж сайрхаж байгаа хэрэг үү? гэж бодох Согжин хөмсөгөө зангидсаар ам нээхээс өмнө Сэжин түүнрүү инээмсэглэв. Дэндүү эелдэг, даруу гэхдээ гунигтай инээмсэглэл тодруулах тэрээр
- Ахаа, дараа бодоод үзвэл бүгд миний ач байх болохоор ганц нэгхэн удаа буруу зүйл хийснийг минь уучлаарай. Харамлаж хардсандаа л тэгсэн миний сэтгэлийг бодоод. Бас Намжүүн ах тэнэг гэдгийг битгий мартаарай гэлээ.
- Юу яриад байгаа юм?
Охины яриад буй зүйлийг ойлгоогүй Согжин ийн асуухад Сэжин хөмсөгөө өргөн инээмсэглэсээр
- Би явлаа. Ирэх хүн нь ирж байна гэсээр баяртай ч гэлгүй гүйгээд явчихав.
Согжин түүний цаашлан одох төрхийг ардаас нь хөмсөг зангидан ширтсээр "Муухай охин бэ? Үнэг шиг" хэмээн дотроо бодов. Ойлгоогүй болохоор өөр яах ч билээ. Тийн толгой сэгсэрсээр явж байсан зүгрүүгээ эргэтэл өөдөөс нь Намжүүн ирж явах нь тэр.