29. Өдөр бүр Валентин

1.4K 301 29
                                    

 Согжин өглөө сэрээд юун түрүүн Намжүүнийг хайсан ч тэрээр хэдийнэ гараад явчихжээ. Гал тогооны ширээн дээр шинэхэн шөл, бас тэр шөлний дэргэд түүний өнгөрсөн орой өмсөж байсан уруулын будгны хээтэй цамц. Хар гэсэн шиг зэрэгцүүлэн тавьсан тэр цамцийг Согжин удтал ширтэж байснаа Намжүүнрүү залгав. Тэрээр цухалджээ. Намжүүн хэрвээ одоо өмнө нь байсан бол тайлбар хийхийг хүсэх ч ийм байдалд орхисон нь яг л өргөстэй титэм толгойд нь углаж буйгаас ялгаа байсангүй.

Хэд хэд дуудуулсан ч Намжүүн утсаа аваагүй тул Согжин тэр дороо утсаа салгаж, тэднийхээс шууран гарлаа.

Гэхдээ тэрээр ширээний дор уначихсан жижиг зурвасыг хараагүй юм. Тэр зурвасыг Намжүүн өглөө бичсэн билээ.

"Өглөөний мэнд. Солих цамц орон дээр чинь тавьчихсан. Энэ толбо арилахгүй байхаар нь хаях гэснээ таниас асуухаар үлдээлээ. Шөлөө сайн уугаад ажлаа сайн хийгээрэй. Би өнөөдөр эхний цаг шалгалттай болохоор эрт явлаа. Хайртай шүү. Жүүни <3 "

Үнэн хэрэгтээ Намжүүн огт уурлаж, эсвэл харийн сэтгэл төрөөгүй бөгөөд ахынхаа алдартайг угаас мэдэх учраас, дээрээс нь өнгөрсөн орой хэлсэн үгс, хийсэн үйлдлүүд нь хэтэрхий гэмээр ойлгомжтой, ахыг нь гэмгүй гэж нотолж байсан тул их юм бодоогүй билээ.

Шалгалтаа өгч дууссан Намжүүн доод давхарлуу шатаар уруудаж алхах зууртаа утсаа халааснаасаа гарган Согжиноос дуудлага ирснийг хальтхан хараад байтал хажуугаар зөрөх хүнд түлхэгдээд утсаа гараасаа алдаж орхив. Тэр утас нь гэтэл шатны завсараар 3 давхараас нэг давхарлуу тас хийн уналаа.

Яарсаар утсан дээрээ хүрэх үед нь тэр хэдэн хэсэг салчихсан, хэрэггүй хогноос хэтрэхээргүй болж орхиж, хөөрхий Намжүүн амандаа баахан хараахаас өөр юу ч чадсангүй.

Үдийн хоолны цагаараа найз залууруугаа бараг 100 удаа залгах Согжин, нөгөө талд нь утсаа засуулчих санаатай засварын газар хэсэн гүйх Намжүүн.

Засвар хийж өгөх газар олдоогүй тул аргаа барсан Намжүүн клубынхээ өрөөнд хөлөө чирсээр ирвэл саяхан Сэжиний найз гээд клубт элссэн шинэхэн гишүүн ЖунСү гэх охин сууж байлаа.

Ааш зан сайтай тэр охин Намжүүнийг хараад сэргэлэн дуугаар мэндэллэсэн ч өнөөх нь харин гараа хальт өргөсөн болоод санаа алдсаар ширээний ард өөдөөс нь харж суулаа.

- Ахаа, зүгээр үү? хэмээн охиныг асуухад Намжүүн халааснаасаа хэдэн хэсэг болсон утсаа гарган ширээн дээр тавиад

Virgin Boy (Дууссан)Where stories live. Discover now