Намжүүн Согжиныг хайгаад олохгүй байлаа. Хэдэн өдрийн турш Согжин түүнтэй огт таараагүй, зурваснуудад нь хариулаагүй, дуудлагыг нь аваагүй. Клубын өрөөндөө ч огт ирэхээ больсон түүний талаар үнэндээ хэн ч дуулаагүй байлаа.
Хусог толгой сэгсэрч, харин Жонгүк Намжүүнрүү айхтар муухай харснаа зөрөөд явчихна. Сэжин ч бөс дэмий л мөрөө хавчиж, тэгсэн ч Намжүүнийг тайвшируулах үгс хэлнэ.
"Зүгээр дээ. Өвдсөн ч юм билүү? Ар гэрт нь асуудал үүсээ байлгүй дээ"
Гэхдээ Намжүүн огт ойлгохгүй байлаа. Тэр үдэш бүх зүйл хэтэрхий гэмээр төгс л байсан. Гэхдээ төгс үдшийн дараа нь ах нь хаана ч юм нуугдчихаад гарч ирэхгүй байдаг. Аргаа барсан Намжүүн ахруугаа ойр ойрхон зурвас илгээхээс өөр зүйл чадсангүй. Тэгтэл санаа зовж, санаж үхэх шахсан тэр ах нь хоол идэхээр орсон жижиг гуанзанд адилхан мэргэжилийнхээ хэдэн охидтой архи уучихсан сууж байлаа. Цаг дөнгөж өдрийн 3 өнгөрч байхад хэдийнэ согтсон харагдах ах нь хажуудах охиныхоо билхүүсээр гараа сүрхий ороон тэврээд хүзүүрүү нь хамраа шургуулчихсан элдэв зүйл шивнэж, өнөөх охин нь ч инээд алдах тийм төрхийг харах Намжүүнд амархан байсан нь үгүй.
Ойлгохгүй байлаа. Огт ойлгохгүй, ердөө л өөдөөс нь хальтан харчихаад уруулынха өнцөгт инээмсэглэл тодруулж, тэр гэнэн сайхан сэтгэлтэй царайгаа хүйтэн хөндий болгож хувиргаад, дэргэдэх хүүхнээ татан үнсэх ахыгаа ойлгохгүй байлаа.
"Хар" гэж байгаа юм шиг түүний энэ үйлдэлд Намжүүн ямар хариу үзүүлэх ёстой байсан бол? Гэхдээ Намжүүнээс түрүүлээд хажууд нь суусан охин Согжины хацрыг улаан туяа буутал алгадаж орхиод найзыгаа дагуулан гарч одлоо. Сая хүртэл хаалганы дэргэд зогссон Намжүүн охидыг гарч явахтай зэрэгцэн өөртөө архи хундаглах ахынхаа өмнө очин суув.
Шалны алчуур ч надаас дээр мэдрэх байсан даа. Намжүүн бодно. Тэгсэн ч ахынхаа өмнө суусаар л байлаа. Босоод явчихвал үнэхээр бүх зүйл дуусах юм шиг санагдана. Эхлээ ч үгүй тэдний харилцаа ингээд л дуусчихвал дэндүү харамсалтай биз дээ? Юунаас ч юм чаргууцалдах Намжүүн өмнөө суух ахруугаа толгой өргөн харлаа. Замбраагүй архи хоол өрсөн ширээний цаад талд ах нь түүнрүү ширтэн сууна. Тэгснээ инээд алдана.
- Яасан? Хэлэх юм байгаа юм уу?
Намжүүн хариу хэлсэнгүй. Тэр зүгээр л огт ойлгохгүй байлаа. Тиймээс зүгээр л харцаа буруулаад өмнөө байсан хундагатай архинаас ууж орхив. Согжин тэгтэл чангаар инээд алдсаар
- Чи байна аа, арай уурлаад байгаа юм биш биз дээ? Намжүүн аа, ахдаа уурлаа юу? Ах нь яаж уурыг нь гаргах уу? Хоёулаа манайхруу явах уу?
- Ахаа!
Намжүүн түүнрүү уурлан харлаа. Харин Согжин түүнрүү инээмсэглээд ширээнээсээ босоод гуйвж дайвсаар хоолны газраас гарч, Намжүүн ч ардаас нь чимээгүйхэн даган гарав. Тэгээд ахынхаа ардаас удаахан даган алхах зууртаа дэндүү гунигтай харагдах нурууг нь ширтэнэ. Юу ч юм болсон л байж таарна, тэгээд л тэр хэмээн Намжүүн бодов. Тэгсэн ч Согжин эргэн хараад түүнрүү инээмсэглэхдээ
- Намжүүн аа, ах нь ахиад чамтай тоглохгүй ээ. Уйдчихсан. Тийм болохоор дагахаа боль. Чи арай л уйтгартай юм. Ядаж уурлах хэрэгтэй биз дээ? Ийм үед. Уурлаад хэрэглдээд, тэгвэл илүү хөгжилтэй. Чи харин бачимдаж үхмээр уйтгартай болохоор би ахиад чамтай тоглохгүй.
Ийн хэлчихээд Согжин замын хажуунаас такси барин хөдөлж, шархалсан эсвэл зүгээр л тэнэг байдалд орсон Намжүүн ахынхаа үйлдлийг бүтэн өдөржин толгойдоо эрэгцүүлэн бодсоор гэртээ ирлээ. Бодсоор, бодсоор түүний олсон хариулт нь нэг бол Согжин түүнээр толгож байна, үгүй бол тэр өөрийн сэтгэлээ олигтой ойлгуулж чадаагүй байна. Тиймээс ахиад хичээх хэрэгтэй.
Хэрвээ Согжин ах өөрийнх нь сэтгэлийг ойлгоогүй бол тэр Намжүүний л буруу шүү дээ. Тэр үнэхээр л сэтгэлээ ахдаа нээгээгүй. Эрт гэж, илүү их сэтгэлээ таних гэж санасан түүнд одоо бол аль болох хурдан ахдаа өөрийн сэтгэлийг илчлэн ойлгуулах хэрэгтэй гэх бодол төржээ. Тиймээс тэр даруй утсаа гарган зурвас бичих зууртаа үүрч явсан цүнхээ газарт шидэж орхиод гэрээсээ буцан гарав.
:Ахаа, уулзаж болох уу? Би одоо танай гэрлүү явж байна хэмээн бичиж Согжинруу илгээсэн Намжүүн гүйж байлаа.
Гүйсээр тэр Согжиний амьдардаг байрны гадна ирэх үед гадаа нэгэнт харанхуй болжээ. Цаг 9 өнгөрнө. Согжиний гэрийнх нь цонхруу харахад гэрэлтэй байлаа. Гэсэн ч түүний зурвасанд одоо ч хариу байсангүй.
Унтахад арай л эрт байна даа. Усанд орж байгаа юм болов уу? Хаалгыг нь цохих уу? Хэрвээ бүдүүлэг санагдвал яах вэ? Зурвасанд минь хариу ирэхгүй юм байх даа? Ахиад зурвас бичих хэрэгтэй.
:Ахаа, би гэрийн чинь гадаа байна.
Хэдэн ч удаа утсаа харсан яг хэвээрээ хариу алга. Цаг хугацаа урсаад л урсаад л байх ч бууж өгөлгүй хүлээх зууртаа чихэвчиндээ эгшиглэх дуугаа даган аяласаар байв.
Шөнө өнгөрч өгөхгүй, үүрийн гэгээг харахсан гэж тэсэн ядах түүний тэвчээр алдагдаад утсаа шүүрэн дуудлага хийнэ. Нэг дуудаж, хоёр дуудсаны дараа Согжин утсаа авлаа.
Гэвч хүлээсэн тэр хариу нь биш байв. Танихгүй хоолой түүнд ийн хэлчихээд шууд таслаж орхилоо.
:Согжин унтаж байна. Тэгээд бас чи ахиад түүнтэй битгий уулз.
Утас тасрахтай зэрэгцэн Согжиний гэрийн гэрэл унтрав.
Намжүүн зүгээр л ойлгохгүй байлаа. Хэдхэн өдрийн өмнөхөөс хэтэрхий өөр байгаа болохоор хичнээн хичээгээд ч ойлгохгүй байлаа.