27. Намар, бороо, хос хоёр

1.4K 279 24
                                    

Согжин Намжүүн хоёр үерхээд бараг 2 сар болж байлаа. Зун дуусаад намар эхэлчихсэн, 10 сарын сүүлийн долоо хоногт айхтар хүйтэн бороо асгарна.

Хүн их цугларсан гудамжны хойд хэсэгт байх хэдэн хямд ч гэсэн оюутнууд энэ хүйтнээр халуун шөл уугаад цагаан будааны архиар даруулахад яг тохиросон жижиг модон хаалгатай хоолны газруудын нэгрүү яаран орохдоо гартаа байсан шүхрийнхээ усыг дэргэдээ байсан хүнрүү цацаж орхиод түүнээсээ хэдэнтэй бөхөлзөн уучлалт гуйсаар өөрийг нь хүлээн, тэгэх зуураа үйлдлийг нь шоолон суух найз залуугаа олж харав. Цэвэрхэн хар хослол, засаж аргашлуулсан үс, үнэхээр бурхан өөрөө гараа гаргаж бүтээсэн гэмээр гоо царай төрх. Намжүүн шууд л жаргалаар бялхана. Хуучин төмөр поошигийг голоор нь хувааж дээр нь модон тавцан болгон зассан ширээний ард байх хямдхан улаан хуванцар сандлыг татан суух Намжүүн даарсан ч гэсэн нүүрэндээ томоос том инээмсэглэл тодруулсаар

- Ахаа удаан хүлээсэн үү? Хичээлийн дараа бие даалт шалгана гээд удчихлаа.

- Үгүй ээ. Харин би өөрөө мэдээд хоолоо захиалчихсан шүү. Хоцорсон хүнд гомдоллох эрх байхгүй, захиалсныг нь идээрэй

- Мэдээж. Таны дадлагажилт яаж байна?

- Дөнгөж эхний долоо хоног ч гэсэн аль хэдийнэ больмоор санагдаж байна. Манай тасагт нэг залуухан эмэгтэй эрхлэгч байдаг, тэр нь ааш гэж адсага. Бидний хэдэн дадлагажигч нарыг яаж зовоохоо үнэхээр сайн мэднэ.

Согжин үргэлжлүүлэн дадлага хийж буй компанийхаа талаар ярьж, харин Намжүүн гараа шанаандаа тулчихаад сүүлийн 7 өдөр хараагүй найз залуугаа баярлан ширтэнэ. Санаад үхэх гэж байж дээ хэмээн дотроо бодох тэрээр хоолоо ч анхаарч идэлгүй ахруугаа ширтсээр байлаа.

Гэтэл Согжин гэнэт ярихаа болиод Намжүүнрүү харж байснаа

- Ингэхэд чамайг сохор болзоонд явсан гэсэн хэмээн хоолойгоо ширүүсгэхэд Намжүүн шууд сандарсаар

- Хусог л нэг хүн дутаад гээд, гэхдээ та яаж мэдсэн юм?

- Надад Сэжин байгаа. Мартах хэрэггүй шүү.

- Муу Сэжин, урвагч! Намжүүн амандаа бувтнаж, харин Согжин аргаш болоод хоёр гараараа нэгэн зэрэг ширээ товшсоор

- Тэгээд яав? Хөөрхөн охид их байв уу? Бодвол бүгдээрээ чамайг хараад бараг өөрсдөө гүйж ирсэн биз?

- Үгүй ээ. Та л царайлаг. Хөөрхөн охин байгаа ч үгүй. Ядаж Сэжин шиг охин байгаагүй

Virgin Boy (Дууссан)Where stories live. Discover now