9. Санаа алдах чимээ

1.7K 313 19
                                    

Намжүүн бүх хичээл нь дуусч, гэртээ харьж болох байсан ч клубынхээ өрөөг чиглэн алхана. Очоод хийх зүйл байхгүй, зүгээр л гиюүрч, эсвэл аар саар хов жив базахаас хэтрэхгүй гэж санах ч гэлээ тийшээ очвол ямар нэгэн зүйл хүлээж буй мэт, зүгээр л татагдаад байх шиг.

Түүнийг клубын өрөөнийхөө хаалгын нээн ороход Хусог Сэжин хоёр юу ч юм ярилцан хөгжилдөж байлаа.

- ӨӨ, Намжүүн аа хэмээн хусог чангаар инээд алдан гараа даллаж, харин Сэжин үсээ чихнийхээ араар хийсээр

- Ахаа, сайн уу? хэмээн мэндэллэв.

Намжүүн тэдэнрүү гараа нэг өргөн даллах аядаад үүргэвчээ тайлан буйдан дээр суухдаа өөр хэн нэгэн байхгүй юм болов уу гэх шиг өрөөг тойруулан харна. Өөр хэн ч байсангүй.

- Сэжин манай клубт бүр орохоор болоо юу? хэмээн түүнийг асуухад Сэжин толгойгоо гилжийлгэсээр

- Өнөөдөр таньтай уулзахаар ирээд хүлээж байлаа. Зурвас ч бичихгүй болохоор чинь гэнэ. Харин Хусог

- Сэжин манайд орчих л доо. Жонгүк дүнгээ гаргуулах гээд завгүй, Согжин ах ирэхгүй бүтэн долоо хонолоо. Үнэхээр надаас өөр хүн алга. Уйтгартай байна гэсээр хошуугаа унжуулан гоншигноно.

Тийм ээ. Жин ах ирээгүй долоо хоног өнгөрч. Яагаад ирэхгүй байгаа юм бол? Арай надаас болоод? Үгүй би яасан гэж? Зүгээр байгаа болов уу?

Ийн бодол болсоор алхах түүнийг Сэжин хажуунаас нь гарыг нь атган бодлоос нь сэрээхэд тэд харихаар алхаж байлаа. Гадаа харанхуй ч болж, хүний хөл өдөр цагийнхаас илүү нэмэгдсэн гудамжинд Намжүүн хажуудаа алхах Сэжиний гар өөд хэсэг харав.

Тийм шүү дуу, түүнд Сэжин байгаа. Онцгойрох зүйлгүй өөрт нь сайн гэж сэтгэлээ илчилсэн зоригтой охин.

- Ахаа, та юу бодоод байгаа юм?

- Юу ч биш ээ.

- Гэхдээ ахаа, бид ямар холбоотой юм бэ?

Сэжин гэх охин хөтлөн алхах гарлуугаа ширтсээр ийн асуухад Намжүүн дороо зогсоод хэсэг чимээгүй болов. Юу ч юм бодож, тунгааж байгаа нь илт. Харин Сэжин түүнрүү горьдох мэт ширтэнэ.

Хэсэг зуурын дараа Сэжин өөрийнхөө уруулыг үнсүүлж байгааг мэдрэв. Тэгээд Намжүүн түүнд хэллээ.

- Үнсэлчихээд үерхэхгүй бол гэмт хэрэг байдаг гэсэн.

- Хэн тэгж байна? Сэжин ичингүйрэн асууна.

Virgin Boy (Дууссан)Where stories live. Discover now