Намжүүн болзоондоо явахаар шалавхан бэлдээд, оюутны хотхон дундаа хамгийн хөл хөдөлгөөнтэй үйлчилгээний төвүүд байрлах гудамжаар уруудан алхана. Нэгэнт цаг 8 болж байгаа тул залуус оройн зугаалгандаа гарцгааж, хүн ихтэй байлаа. Намжүүн тэр дундуур дэлгүүрийн шилний тусгалд өөрийгөө шалган харсаар, болзсон газартаа яг цагтаа хүрвэл Сэжин гэх охин хэдийнэ ирчихсэн хүлээн харагдав. Анхны болзоо төдийгүй цаг нэлээн орой болсон хойно эмэгтэй хүүхэд хүлээлгэчихлээ хэмээн санаа зовсоор түүнийг гүйн очиход өөдөөс нь мишээх охин баяртайгаар угтав.
Охин нимгэн цагаан мөргүй даашинз өмссөн нь Намжүүний анхаарлыг татав.
Энэ орой болсон хойно хүн ихтэй газраар ийм задгай хувцастай явбал түүнд эвгүй байх болов уу?
Тэгээд мэнд мэдсэнийхээ дараагаар Намжүүн охины мөрөн дээгүүр өөрийнхөө өмсөж явсан сул цамцыг нөмөргөж өгөөд духаа илсээр
- Х-хүйтэн болчихож.
Харин охин түүнрүү инээмсэглээд "баярлалаа, гэхдээ хэрэ-" хэмээн татгалзах гэсэнд Намжүүн
- Зүгээр ээ. Миний цамц цэвэрхэн. Тэгээд ч эмэгтэй хүүхэд энэ орой задгай хувцастай яваад дэмий байх гэж бодоод гэсээр түүнрүү харалгүй харц буруулсаар хэлэхэд охин сая ахин инээмсэглэхдээ тун хөөрхөн харагдав.
Намжүүн дотроо Согжин ахынхаа хэлж өгсөн бүхнийг эхнээс нь давтан саналаа. тэгээд юун түрүүн ахынхаа битгий март гэсэн зүйлийг мартчихсанаа санан хөмсөгөө өргөсөөр охинруу сандран харахад Сэжин гэх охин ч түүнрүү гайхан ширтэнэ.
- Х-х-хөөрхөн харагдаж байна.... шүү
Намжүүний амнаас эдгээр үгс эв хавгүйхэн урсан гарахад Сэжин охин хошуугаа цорвойлгосоор
- Хувцас маань таалагдаагүй биз дээ?
- Үгүй ээ... тийм биш гээд байхад... Согжин ах өөр юу гэж хэл гэлээ дээ... Аан тийм, өлсөж байна уу?
Сэжин түүнрүү хэсэг гайхан харснаа нүдээрээ инээмсэглэн толгой дохилоо.
"Тийм ээ. Эмэгтэй хүүхдүүд угаасаа байнга өлсөж явдаг юм. хоол заавал авч өгөөрэй" хэмээн чухал төрхтэйгөөр ярьсан ахыгаа дурсахдаа Намжин инээмсэглэв. Ах юу хийж байгаа бол? Хичээлээ хийж байгаа болов уу? хийх юм их юмсан...
Намжүүн болзоот охиноо дагуулан хоолны газарт ороод, өөрөө түрүүлж суух гэж байснаа гэнэт зогсон, Сэжиний замыг хаагаад