Тэр залуу Жэсон байна!!!
^^Сухогийн талаас
Тэрний царайг хараад нөгөө хос руу хартал тэрний найз залуу Жэсон байлаа. Тэрэнд их хэцүү байгаа байх.. Би анхнаасаа тэрэнд энэ хоёр хосыг хар даа гэж харуулдаггүй байж. Тэр миний дүү шиг л нэгэн. Тэрнийг уг нь сэтгэлийг нь дээрдүүлэх гээд улам дордуулчихлаа."Арай ч дээ..." тэр зөөлхнөөр шивнэлээ. "Уучлаарай, Хэбин. Чи энийг анхнаасаа харах ёсгүй байсан юм. Тэр муу новшийг хая." би тэрэнд ингэж хэлэхэд
"Зүгээр дээ, Сухо. Би ядаж л тэрний ямар хүн байсныг мэдэж авлаа." тэр над руу харан инээлээ."Айн?" би гайхан асуутал тэр гүнгзгий амьсгаа аван " Үнэндээ би тэрнийг өөрчлөгдсөнийг анзаарч эхэлсэн байсан..Манай зарим найзууд тэрнийг нэг эмэгтэйтэй хамт явж байсныг нь ч хэлж байсан. Би эхэндээ итгээгүй ч найзууд маань бүгд адилхан зүйл хэлсэн. Харин одоо би өөрийн нүдээрээ үнэнийг нь мэдлээ..."
Би тэрнийг дотроо ямар их шархалж байгааг нь мэдэрч байлаа. Би тэсч чадахгүйнэ. Би машинаа зогсоон тэр золиг руу очлоо. Би шууд очин нүүрнээс нь цус гартал цохиж эхэллээ. Би тэр эмэгтэйнх нь намайг боль гэж гуйж байгааг нь үл тоон үргэлжлүүллээ.
Би зодож хаясныхаа дараа Хэбин рүү эгцэлж харлаа.
.Тэр чимээгүйхэн харан зогсоно, мэдээж намайг ийм үйлдэл гаргасанд гайхсан байх. Гэхдээ тэр намайг түүнийг оролдсон хэнийг ч зүгээр өнгөрөөхгүйг тэр мэднэ.
"Наад үзлийн царайгаа дахиж Хэбинд харуулаад үзээрэй! Тэрний амьдралаас арил. Миний үгийг үл тоовол Жан захиралд энэ бүгдийг хэлээд чамайг яахыг чинь харж болно шүү." би тэрэнд ширүүнээр хэллээ.Тэр доош айсан царайтай харан толгойгоо дохилоо. Би тэрнийг орхин Хэбиний зүг алхлаа.
"Н-намайг үнэхээр у-уучлаарай Хэбин.." тэрний нулимс хацран дээгүүр нь урсан Хэбин рүү харлаа. " Чамайг харахаар шижиг хүрч байна. Миний нүднээс далд ор." тэр Жэсон руу муухай харсаар машин руугаа алхахад нь би араас нь даган очлоо.
"Баярлалаа, Сухо. Би чамд их өртэй боллоо." тэр над руу сул инээхэд нь "Жинхэнэ өртэй хүн нь би шүү дээ. Би чамайг хамгаална гэсэн амлалтаа л биелүүлсэн." тэр зөөлхнөөр над руу инээлээ. Бид буцан тэрний гэрлүү явлаа.
Хэбиний талаас
Би Суход тэр муу новшийг болгож өгсөнд нь их баярлаж байна. Жэсонийг миний араар тавьсан гэдэгт үнэхээр итгэж чадахгүйнэ. Надад юу дутсан гэж? Энэ намайг амьдаар минь тамлаж байна. Би тэрнийг надад хайртай гэж бодсон. Би тэрнийг мартах хэрэгтэй ч бид маш олон дурсамжийг хамтдаа бүтээсэн. Би мартахын тулд өөртөө цаг гарган энэ бүх зүйлээс холдмоор байна. Надад ганцаараа байх цаг хэрэгтэй байна.Би хамтдаа авахуулсан бүх зургуудаа болон бүх зүйлээ шатаасан боловч дурсамжуудаа мартаж чадахгүйнэ. Би энэний төлөө гуниглах нь тэнэг гэдгийг мэдэх ч сэтгэл зүрх минь үнэхээр өвдөж байна.
Учир нь тэр л миний хажууд байж, асуудал гарах үед намайг дэмжиж, ганцаардах үед миний хажууд хамт байж өгдөг байсан.
Тэр уг нь төгс нэгэн гэхдээ яагаад заавал ийм зүйл болох ёстой байсан юм бэ?!Би орон дотроо өдөржин уйлан хонолоо. Би өрөөндөө өөрийгөө түгжиж болсон явдлыг бодно. Би заавал ийм хэцүү үйл явдалтай нүүр тулах хэрэгтэй байсан юм гэж үү? Би хэнд ч муухай хандаж өвтгөж байгаагүй. Эцэг эх, Сухо, үйлчлэгч нар маань миний хаалгыг тогшсоор байлаа.
Гэвч би одоо хэнтэй ч ярьмааргүй байна. Би ганцаархнаа өөрийн ертөнцдөө баймаар байна. Миний зүрх хэдэн хэсэгт зүсэгдсэн мэт санагдаж байна.. Би би биш болсон...хоосон санагдаж байна.
7 хоногийн дараа би өрөөнөөсөө гарахаар шийдлээ. Намайг доод өрөөрүү алхаж байтал аав Сухо хоёр ярьж байгаа нь сонсогдлоо.
"Сухо, би ямар нэг юм хийх хэрэгтэй. Тэр муу новш миний охины сэтгэл рүү ус цацсан. Тэр үүнийхээ төлөөсийг төлөх хэрэгтэй!" аав ууртайгаар Суход хэллээ. Би тэрнийг болиулахаар шийдлээ, Жэсон энэ бүхэнд буруутай ч тэр л миний дэргэд байсан хүн шүү дээ. Би тэрний гэр бүл болон өөрийг нь зовоож чадахгүйнэ.
"Хэрэггүй ээ аав. Юу ч хийгээд хэрэггүй. Зүгээр л зөнгөөр нь орхи." "Гэхдээ-" би аавын үгийг тасалдуулан "Зүгээр дээ. Тэглээ ч Сухо тэрнийг зодож өгсөн. Бид зүгээр л хамт байх хувь тавилангүй юм байлгүй дээ." аав санаа алдан толгойгоо дохилоо.
"Ойлголоо, хонгор минь. Би зүгээр л чамайг хэн нэгэн зовоохыг харж чадахгүй." би тэрэн рүү сулхан инээлээ.
Тэр явдлаас хойш хэдэн жил боллоо. Би бага зэрэг тэрний тухай мартаж эхэлж байгаа ч бүхэлд нь биш. Би амралт авахаар шийдэж Сухо-д надад Маласиа явах билет авчих гээд хэлчихсэн.
Маргааш нь онгоцны буудал дээр:
"Ямар нэг юм болвол залгаарай. Юм идэхээ мартаж уйлж болохгүй шүү за." Сухо надад санаа тавин хэллээ. "Санаа зоволтгүй дээ. Би өөртөө санаа тавьж чадна.. Аан бас бие хамгаалагч битгий явуулаарай, би залхаж байна." "Гэхдээ Хэжин аа чамайг хүн болгон Жан захирлын өв залгамжлагч болох нэгэн гэдгийг мэднэшдээ." би инээн "Гэхдээ тэд надад аюул учруулж чадахгүй гэдгийг мэднэ биз дээ? Ганц зураг л авахуулах хэрэг гарах байх." "Зааз..."16 цагийн дараа ашгүй гэж Маласиа-д ирлээ. Хусог убба болон тэдний хамтлаг зуны амралтаараа энд байгаа учраас Маласиа-д гоё гэдгийг хэлсэн учраас би ийшээ ирсэн юм. Би нээх зочид буудал нтр-д хонохыг хүсээгүй учраас далайн эргийн хажууд байдаг модон байшинд байрлахаар шийдсэн.
Аль хэдийн 5 цаг болсон ч хэтэрхий ядарсандаа оройг хүлээж тэсэлгүй гүн нойрондоо автлаа.
YOU ARE READING
𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩
Fanfiction✧ Зарим хүмүүс бие биедээ дурлахаар заяагдсан байдаг ч хамт байхаар заяагддаггүй. Гэхдээ бид яаж төгсөх бол? ✧