Хэбиний талаас
"Убба, та үнэхээр мундаг байлаа." би Хусог ахыг тоглолтоо дуусгачихаад гарч ирэхэд нь тэврээд авав. "Баярлалаа, Хэбин.." тэр сулхан инээлээ."Убба.. Гэхдээ яагаад 6 гишүүн байсан юм? Тэхён хаачсан юм.." би ийш тийш харсан ч Тэхёныг олж харсангүй.
"Чи өөрөө яасан гэдгийг нь мэдмээр юм биш үү?... Чи яг тэрнийг яачихсан юм?" Хусог ах над руу муухай харлаа. "Айн?.. Ю-юу гэсэн үг юм?"
Би зүгээр л тэрнийг надад сэтгэлээ илчилснийх нь дараа юм яриагүй шд...
Байз.
Тэгэхээр надаас болсон гэсэн үг үү?
Хусог ах миний хариултыг үл тоон над руу эгцлэн харлаа.
"Та 2-ын дунд ямар нэг юм болсон л байж таараа. Яг юу болсон юм?" Хусог ах намайг татан буйдан дээр суулгалаа.
"Б-би яагаачгүй шдээ.. Зүгээр л.."
"Чи тэрнийг үл тоосон, тийм биз? Чи сэтгэлийг нь шархлуулсан тийм үү? Чи тэрэнд худлаа итгэл найдвар төрүүлж, өөртөө дурлуулсан. Тэр чамд илүү дурлаж байх үед нь чи зүгээр л тэрнийг өөрийн амьдралаасаа түлхчихсэн. Миний зөв үү, Хэбин?"
Би хөдөлгөөнгүй зогсчихлоо. Би үнэхээр тэрэнд худлаа найдвар өгсөн юм байх даа?
"Хэбин аа, би та 2-ыг хоёуланг чинь сайн мэднэ. Би та хоёрыг бие бие рүүгээ яаж хардагийг мэднэ. Энэ бол хайр, Хэбин. Чи яагаад ийм сохор юм? Яагаад өөрийнхөө сэтгэлийг үгүйсгээд байгаа юм?"
"Б-бид зүгээр л дотно..Тэрнээс илүү зүйл байхгүй." би санаа алдан түүн рүү харлаа. Энэ хайр байх боломжгүй.. Би хайр биш гэдгийг нь мэдэж байна.
"Өөрийнхөөрөө л бол доо. Гэхдээ надад итгэ, хэн ч чамайг тэрэн шиг халамжилж чадахгүй. Хэн ч чамайг тэрэн шиг хайрлаж чадахгүй. Хүссэнээ хий дээ. Би дахиж чамд гай болохгүй."
Хусог ах босон хаалганы зүг алхлаа. Гэхдээ тэр гарахаасаа өмнө нулимстай нүдээр над руу хараад
"Тэр аль хэдийн алга болсон. Чи тэрнийг аль хэдийнээ алдчихсан. Баяр хүргэе, Хэбин."
YOU ARE READING
𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩
Fanfiction✧ Зарим хүмүүс бие биедээ дурлахаар заяагдсан байдаг ч хамт байхаар заяагддаггүй. Гэхдээ бид яаж төгсөх бол? ✧