|12| Энэ мэдрэмж

113 11 0
                                    

Тэхёны талаас
Хэсэг далайн эрэг дээр тоглосны дараа ойрхон байсан ресторанд хооллохоор боллоо.
Аз болж нээх олон хүн байгаагүй ба байсан хэд нь ахмад настай хүмүүс байлаа.

Бид хоолоо захиалан хоорондоо юм юм ярьж инээлдлээ. Бүх гишүүд Хэбиний тухай зөндөө зүйл асуухад тэр тэдэнд бүгдэд нь хариулж байлаа. Тэр үнэхээр нүүрэмгий ба өөрийнхөөрөө зан нь намайг гайхшруулж байлаа. Учир нь тэр анх нээх ярьдаггүй дотогшоо мэт санагдсан.

Бас Жонгүг байнгын Хэбинтэй наалдаад байх юм. Аягүү~ Кооки, би тэрнийг хэтэрхий ичимхий гэж бодож байсан юмсан. Одоо ч тэрэнд ичих нүүр байхгүй юм шиг л харагдаж байна ;)

Гэхдээ тэр яаж гэнэтхэн Хэбинтэй ийм дотно болсон юм бол? Тэр байнгын бидэнтэй байсан шдээ...

Байз...би Хусог хён-ын хэлсэн зүйлийг мартах шахаж. Тэд хамт хоносон гэсэн шдээ нээрээ. Жонгүг түүнтэй ийм дотно болтол их ярьсан байх нь... Би зүгээр л Жонгүг руу харан инээлээ.

Би Хэбинтэй далайн эрэг дээр тоглож байхдаа зөндөө ярьсан. Тэр үнэхээр эелдэг ба Хусог ахтай их төсөөтэй санагдсан. Тэр даруухан охин шиг харагддаг ч бас үнэхээр цовоо сэргэлэн зантай.

Бид дотноссон бас тийм ээ, би тэрнийг баяртай байгааг харах сайхан байна.. Учир нь тэр өчигдөр орой их гунигтай харагдсан.

Би тэрнийг яаж инээж байгааг нь харлаа. Бас тэр намайг эрэг рүү дагуулж орохдоо хэрхэн миний гарнаас хөтөлсөн гээд л...Гэтэл нэг л сонин мэдрэмж төрж эхэллээ. Яг л догдлох мэдрэмж шиг....

Би тэрэнд татагдаад байгаа юм байхдаа...

𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩Where stories live. Discover now