Хусогийн талаас
"Бидэнгүйгээр ямар ч төлөвлөгөө бүтэхгүй." хартал нөгөө хэд байв.. Тэхёнаас бусад нь.."Айшш, энд юу хийж байгаан?" яагаад бүгд надтай наалдаад байгаам бол? Би тийм дур булаам байгаад байгаа юм байна л даа."Боль доо Хусог. Чи дур булаам биш. Бас бид нар чамтай наалдаагүй." Юнги хён миний дух руу цохиход нь миний нүд томрон "Миний юу бодож байгааг яаж мэдсэн юм?!" "Swag" тэр миний асуултанд үнэхээр гоё хариуллаа 😒
"Бид чамайг сайн мэднэ шдээ, Хусог аа." Жин хён над руу жуумалзлаа. Би тэдэн рүү инээн хүзүүгээ маажлаа.
"Бид тэдэнд саад болмооргүй байсан болохоор ийшээ ирэхээр шийдсэн юм." Намжүн хэллээ. "Айн? Саад болох оо?" би гайхан асуулаа.
"Тхх. Бид Тэхёныг тэрэнд дуу дуулж өгч байгааг сонссон юм. Үнэхээээээээр хөөөөөрхөөөөн~" Жин хён хариуллаа. Бидний нүд томрон "Тийм үү? Тэе хён дуу дуулж өгч байсан гэж үү?" Жонгүг тэдэн рүү үнэмшилгүйгээр харлаа.
"Тэд араас нь үнсэлцсэн үү?" Жимин гэнэт асуухад нь би толгойг нь цохилоо. "Наадах чинь хэтэрхий эртдэнэ гэж бодогдогүй байна уу?" би санаа алдлаа.
"Юу ч болоогүй байх оо. Бид тэрнийг дуулж дуусахаас нь өмнө гарчихсан." Намжүн инээлээ.
"За төлөвлөгөө гээд байгаа юмаа хэлчих ээ. Бид тусланаа." Жин хён бидэнд хэллээ. Бүгд бидний дэргэд суун том нүдээр бид 3-руу харлаа. Бид 3 санаа алдан тэдэнд төлөвлөгөөгөө хэллээ.
30 минутын дараа
"ЯА! БИД ТЭРНИЙГ ХАМТДАА ХАРЖ ХАНДАНА ГЭЖ БОДСОН ШДЭЭ! ТА НАР ЯАГААД НАМАЙГ ОРХИОД ЯВЧИХСАН ЮМ БЭ???" Тэхён хаалга онгойлгон бидэн рүү гоншигонолоо."Ахх, уучлаарай Тэе. Энэ хэд гадаа хэтэрхий удаад байхаар нь бөөндөө хайхаар гарсан юм." Жин хён хүзүүгээ маажин хэллээ.
Тэр 'Шилдэг жүжигчин' гэдэг
шагналыг авмаар юм.."Айшш, Хааччихсан юм, хён? Тэднийг танийг олох хүртэл нуугдчихсан л гэж битгий хэлээрэй."
"Аягүү~ Тэгээгүй ээ. Би зүгээр л Жонгүгтай эрэгийн хажуугаар алхсан юм. Тийм ээ Күүк?" би мөрөн дээр нь гараа тавилаа.
"Мхм. Бид зүгээр л алхсан, нээх юм болоогүй ээ." Жонгүг толгойгоо дохин хэллээ.
"Яа! Дотор ярьцгаая л даа. Хөлдөж үхэх нь байна." Юнги хён эвшээнгээ хэллээ. Тэр зөндөө гүйсэн болохоор ядарсан бололтой.
Тэхён санаа алдан биднийг орууллаа. Би дотогш орсныхоо дараа өөрийнхөө өрөө рүү орох гэж байтал тэр миний гарнаас татан
"Хён, бид ярилцах хэрэгтэй байна."
YOU ARE READING
𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩
Fanfiction✧ Зарим хүмүүс бие биедээ дурлахаар заяагдсан байдаг ч хамт байхаар заяагддаггүй. Гэхдээ бид яаж төгсөх бол? ✧