"Тэрнийг явуул, новш минь!"
Тэхён Жэсоныг цохиход тэр газар уналаа. Тэрний хамарнаас цус гарч байв.. Мөн хацар нь маажигдсан байлаа, Тэхёны бөгжнөөс болсон байх..
Би тэнд шоконд орон зогслоо. Тэхён үргэлжийн хөгжилтэй, эгдүүтэй байдаг болохоор ийм уурласан төрхийг нь харах эвгүй санагдлаа.
"Дахиж тэрний дэргэдүүр эргэлдээд үзээрэй. Юу ч бодолгүйгээр чамайг алчихаж чадна шүү. Ойлгов уу?" тэр Жэсоны гэдэс рүү өшиглөн муухай харлаа. Жэсон 'уучлаарай' гэж олон удаа хэлэн газар хэвтэж байлаа. Бие нь хөндүүрлэн, ядарсан байдалтай..
Тэхён дараа нь над руу ойртон намайг харчихаад нүднийх нь харц зөөлрөн гараа мөрөн дээр минь тавив.
"Зүгээр үү, Хэбин аа? Тэр чамайг өвтгөсөн үү?"
Би инээн толгойгоо сэгсрэхэд тэр зөөлхнөөр санаа алдан гарнаас минь барилаа.
"Би гэрт чинь хүргээд өгье." тэр над руу санаа зовсон байдалтай харахад нь "Зүгээр дээ Тэе. Би удахгүй өөрөө явчихаж чаднаа. Битгий санаа зов."
би тэрэн рүү зүгээр инээсэн ч дотроо надад тусалсанд нь үнэхээр талархаж байна."Чи хаачмаар байгаа юм, Хэбин~ах?" "Зүгээр л энд ирээгүй удсан болохоор жоохон алхая гэж бодоол.."
Тэр гарнаас минь татан хамт алхлаа. Удалгүй том модны дор ирээд зогслоо.
Бид доошоо суун тэнгэр лүү ширтэн өөрсдийн бодолдоо умбалаа.
"Тэе..намайг аварсанд баярлалаа."
"Нээх сүртэй зүйл биш дээ. Тэр хэтэрхий байсан..."
"Мхн..гэхдээ чи тэгэх хэрэггүй байсан шдээ, Тэе."
"Үгүй ээ. Тэр харин ч тэрнээс илүүг хүртэх ёстой байсан юм. Тэр чамайг өвтгөсөн шдээ."
"Б-би мэднэ ээ... гэхдээ би тэрнийг аль хэдийнээ уучилсан.""Гэхдээ би тэгээгүй. Би чамайг өвтгөсөн хэнийг ч уучлахгүй."
YOU ARE READING
𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩
Fanfiction✧ Зарим хүмүүс бие биедээ дурлахаар заяагдсан байдаг ч хамт байхаар заяагддаггүй. Гэхдээ бид яаж төгсөх бол? ✧