|32| Явах?

87 6 0
                                    

Тэхён Жинтэй таарснаас хойш долоо хонож байна. Тэр тэрнийг санаж байна.. Ах нар болон макнэгаа..

Тэр тайзан дээр гарахыг санаж, арми нарыгаа харж баярлах мэдрэмжээ санаж, тэднээс энерги авдаг үеүдээ санаж үхэх гэж байна...

Тэр шүүгээгээ онгойлготол хамтлагаараа авахуулсан зураг нь байлаа.

Жин
Дорм-д байхдаа ээж шиг аашилдаг. Тэр л ямар нэг зүйл болвол бусдыгаа тайвшруулдаг нэгэн. Тэр бусдыгаа сайн халамжилдаг. Хоол хийж өгөх жишээний.. Тэр хамгийн том нь ч гэсэн их хөгжилтэй. Тэхёныг үргэлж инээлгэж чаддаг..

Юнги
Тэр бусдыгаа тоодоггүй мэт харагддаг ч яг үнэндээ ихээр анхаардаг. Тэхён Юнгигийн дуу, ая гэх мэтээр бүх зүйлд нь дуртай. Мөн тэрнийг хөөрөхөөрөө яаж галзуурч баярлаж гүйдэгт нь дуртай.

Намжүн
Энэ дэлхий дээрх хамгийн сайн ахлагч. Тэхён Намжүн-д маш ихээр талархдаг, учир Бангтан тэрний ачаар л бий болсон шүү дээ. Тэр Тэхёныг юу ч хийсэн дэмжиж, тусалдаг. Тэхёнд тэрний хоолойны өнгө үнэхээр таалагддаг.

Хусог
Хамтлагийн гэрэл гэгээ. Тэхён тэрнээс маш олон зүйлсийг сурсан. Тэр инээдтэй гэх бүх үед байж байдаг. Хусогийн хажууд байх их хөгжилтэй. Тэр үргэлж орчноо эерэг энергитэй болгодог.

Жимин
Тэр үнэхээр эгдүүтэй. Тэхён тэрний өндөр болон жижигхэн гарных нь тухай өдөх дуртай. Тэхён үргэлж жижигхэн зүйл дээр тэрэнтэй маргалдаж байдаг. Мөн тэр маш сайн сонсогч ба хэрэгтэй зөвлөгөөг өгч чаддаг.

Жонгүг
Тэр голден макнэ байдаг нь шалтгаантай шүү. Тэр үргэлж Тэхёнд наалдаж байдаг ба хамгийн дотно байдаг хоёр. Нил эгдүү мөртлөө тайзан дээр гарахаараа тэс өөр хүн болдог нь Тэхёныг гайхшруулдаг шүү..

Тэхён зургыг харан бодлогоширж байхад Богумаас хамт өдрийн хоол идье гэсэн мэссэж авлаа.

Тэд уулзан хоолоо захиалчихаад сууж байтал Богум тэрнээс асууна гэж бодож байгаагүй зүйлийг асуулаа...

"Тэе, чи хэр удаан ингэж баймаар байгаа юм? Солонгос явах бодол ерөөсөө байхгүй хэрэг үү?"

"Мэдэхгүйм даа.. Миний нэг хэсэг явахад бэлэн болсон ч нөгөө хэсэг маань бэлэн биш байна.."

"Чи явсан нь дээр байхаа, Тэхён~ах. Чамд энэ нь дээр ч байх юм билүү. Тэд чамайг хүлээж байгаа.."

"Би сайн мэдэхгүй байна аа, хён.. Тэд намайг хамтлагийн нэг гишүүн байхыг хүсч байгаа болов уу? Фэнүүд маань тэднийг надгүйгээр байсан нь дээр гэж бодож байвал яах уу? Тэд намайг охинд хаягдаад ингэж зугтддаг өрөвдөлтэй амьтан гэж бодож байгаа байх даа. Гэхдээ би тэр охины нүдэнд юу ч биш.. Би хийсэн зүйлдээ харамсаад барахгүй нь. Би зүгээр л орхисон нь дээр байх.. Бүгд намайг яваасай гэж хүсч байгаа байлгүй."

"Амаа тат, Ким Тэхён! Хэн ч чамайг явуулахыг хүсээгүй."

Тэхён хажуу талд байгаа ширээ рүү хартал хамтлагийн бүх гишүүн тэрэн рүү ширтэж байгааг харлаа.

𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩Where stories live. Discover now