|29| Одоо эсвэл хэзээ ч биш

80 7 0
                                    

"Тэгэхээр Хэбин~ши, чиний фэн буюу үзэгчид бүгд чамд онцгой нэгэн байгаа эсэхийг сонирхож байна. Хэн нэгэнтэй үерхэж байгаа юу?"

Хэбин мс болохоор уригдан ирсэн энэ үед тэрний хамтрах мс буюу Жэбүм түүнээс энэ асуултыг асуулаа.

"Миний амьдралд онцгой нэгэн байсан ч би хэтэрхий азгүй бололтой..." Хэбин гунигтай инээмсэглэл тодрууллаа.

Жэбүм зөөлхөн инээн "Битгий санаа зов доо. Энд нэг царайлаг залуу ганц бие байгаад л байна шүү." тэр нүдээ ирмэхэд Хэбин сулхан инээлээ.

Мс-ээ хийж дууссаны дараа Жэбүм, Хэбин хоёр тайзны арын өрөөнд сууж байлаа. Гэтэл Жэбүм Хэбиний нүдэнд нулимс цийлэгнэж байгааг нь хараад тэрнийг тэвэрлээ.

"Зүгээр дээ, дүү минь. Тэхён эргэж ирнээ. Тэр зүгээр болж та 2 нийлэх болно за?"

Хэбин зүгээр л толгой дохин Жэбүмийн энгэрт уйлна. Жэбүм Хусогийн ойрын найз учраас тэд бие биенээ сайн мэднэ.

"Т-тэр намайг үзэн ядвал яах вэ??" тэр сулхан асуулаа... Тэгж ч магадгүй шүү дээ..

"Тэгэхгүй ээ, Хэбин аа. Бидэнд итгэ." хаалга онгойн Жимин болон бусад орж ирэн тэрнийг тэвэрлээ.

"Тэр нэг л өдөр заавал ирнэ, нүна. Битгий өөрийгөө зовоо." Жонгүг Хэбинийг чангаар тэвэрнэ.

Хэбин зүгээр л тэрнийг тэврэн, Жонгүгийн үг үнэн байгаасай гэж хүснэ.

7 хоногийн дараа..

Жан захирлын гэр бүлийнхний амьдралын тухай бусад хүмүүс их сонирхсон учраас тэд хувийн бага сага зүйлсээсээ хуваалцах шийдвэрт хүрлээ.

Энэ үед л Хэбин хайртай нэгнээ буцааж олж авахын тулд ямар нэгэн зүйл хийх хэрэгтэйгээ мэдсэн юм. Одоо эсвэл хэзээ ч биш.

𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩Where stories live. Discover now