Би арагшаа хартал Жонгүг байсан ба нөгөө хэдийн нүд нь томорсон байлаа. Би Жонгүгийн толгойг нь зөөлөн барин "Чи үнэхээр үхмээр байгаам биз дээ?" би жуумалзлаа.
Тэр толгойгоо сэгсрэн эрүүгээ миний мөрөн дээр тавилаа. "Нүна~ Намайг битгий орхиод яв л даа." тэр хүүхэд шиг аашлав. Би түүн рүү харан "Чи ах нартайгаа цагийг өнгөрөөж болно шдээ." би толгойг нь иллээ. "Үгүй ээээ би таньтай баймаар байнаааа." тэр намайг дахиад тэвэрлээ. Бусдын ам нь доош унах шахам ангайн нүд нь улам томорлоо.
"ХӨӨШ! ЧИ ЮУГАА ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ!?" тэд зэрэг ориллоо. Тэд бидэн рүү гүйн ирэн Хусог ах бид хоёрыг салгалаа. "Айшш яасан бэ? Та нар нөхцөл байдлыг нураагаад байна шдээ!" Жонгүг залхсан шинжтэй хэллээ. "ЮУНЫ ЧИНЬ НӨХЦӨЛ БАЙДАЛ!?" тэд буцаагаад түүн рүү ориллоо. Би зүгээр л тэр хэдийг маргаж байгааг хараад дотроо зөөлөн инээлээ.
Жонгүгийн талаас
Ахх энэ ах нарыг дээ, саад болоод байх юм! Би зүгээр л түүнтэй цагийг хамт өнгөрөөмөөр байна шдээ."Хён, бид нүнаг зүгээр явуулчихаж болохгүй шдээ. Нэг өдрийг хамтдаа тоглож өнгөрөөх үү? Хөгжилтэй байна байх даа." би тэднийг ятгах гэж оролдлоо. Тэд чимээгүй болон нүна бид хоёр руу харлаа. Нүна над руу 'юугаа хийгээд байгаа юм' гэсэн царайгаар харахад нь би зүгээр л мөрөө сэгсрэв.
"Тэгэх үү нүна~ Хэдүүлээ хамт нэг өдрийг өнгөрөөвөл гоё шдээ. Одооноос хоорондоо дотносож болно шдээ." би тэрнийг ятгах гэж хамаг байдлаараа хичээж байлаа, ах нар ч бас адилхан хүсч байх шиг харагдана. Тэд Хэбин рүү өхөөрдмөөр царай гаргалаа.
"Хмм мэдэхгүй ю-юм даа..." тэр удаанаар хэллээ.
"Гэхдээ медиа биднийг харсан бол яах уу? Тэгвэл зүгээр гэж үү?"
![](https://img.wattpad.com/cover/217757408-288-k201907.jpg)
YOU ARE READING
𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩
Fanfiction✧ Зарим хүмүүс бие биедээ дурлахаар заяагдсан байдаг ч хамт байхаар заяагддаггүй. Гэхдээ бид яаж төгсөх бол? ✧