|13| Үхэх шахлаа!

103 11 0
                                    

Тэхёны талаас
Бүгд ядарсандаа болоод ах нар болон Жонгүгаас эхлүүлээд бүгд унтаад өгсөн. Би сэрүүн байсан болохоор хэсэг эрэгийн ойролцоо алхахаар шийдлээ. Чихэвчээ аван чихэндээ хийн сэмээрхэн гадагшаа гаран эрэг рүү алхаж эхэллээ.

Би зөөлнөөр аялан зөөлөн салхийг мэдрэн нүдээ анилаа. Гадаа үнэхээр сайхан байлаа.

Гэнэт хэн нэгэн орилох нь сонсогдлоо.

Би гялс босон ойр хавьд хүн байгааг хартал нээх холгүй нэг залуу нэг эмэгтэйг цохин өөртэйгөө авч явах гэж байлаа. Тэр эмэгтэй өөрийг нь явуул гэж орилж, уйлж байлаа.

Нэг л танил эмэгтэйг хараад нүд минь томорлоо....

ХЭБИН !

Тэр залуу хутга гарган тэрнийг хутгалах гэж байлаа. Би хурдхан гүйн тэр залууг чангаар нүүр лүү нь цохилоо. Хэбин уйлсан хэвээр газар уналаа.Би тэр эрэгтэйг цус гартал нь цохиход тэр яаран зугтаалаа.

Би яаран Хэбин дээр очин өөрийнхөө цамцаар биеийг нь ороолоо. "Хэбин аа, зүгээр үү?" би тэрэн рүү санаа зовсон байдлаар харлаа. Тэр толгойгоо дээш өргөн намайг харчихаад улам илүү уйлж эхэллээ.

"Т-Тэхён" би намайг тэврээд авахад бие нь чичирч байлаа. Би түүнийг зөрүүлж тэврэн үсийгтнь иллээ. "Зүгээр дээ, Хэбин. Чи одоо аюулгүй. Би ирлээ... юу болсон юм?" тэр юу болсныг тайлбарлах үед уруул нь чичирч байлаа.

Би гайхан санаа алдлаа. Хөөрхий Хэбин. Би цагт нь ирсэнд баярлаж байна....аль эсвэл тэрнийг бид алдаж болох байлаа.

Тэр уйлсаар миний энгэрт унтчихлаа. Би тэрнийг өөрсдийн өрөөрүү авч явахаар шийдлээ. Учир нь тэрнийг ингээд орхивол аюултай. Би тэрнийг дээш өргөн тэврээд өрөөрүүгээ буцлаа.

Би хаалгаа онгойлгох гэж байтал Жонгүг болон ах нарын хоолойг сонслоо. Тэд аль хэдийн сэрчихсэн юм байх даа? Би цагаа гарган харлаа... Хөөх... Тэд 3хан цаг унтлаа гэж үү?

Би Хэбиний унтаж байгаа царайг нь хараад санаа алдлаа. Тэрний нүд аль хэдийн хавдчихсан байлаа.

Дотор хэтэрхий чанга байлаа. Яагаад ийм шуугиантай байгаам бол? Ямар нэг юм болсон юм байх даа? Гэтэл би Жин ахын хоолойг сонслоо. "Тэрнийг олцгооё." Хаалга онгойход би тэднийг бүгдээрээ миний урд зогсож байхыг нь харлаа. Тэр намайг гэнэт ирэхэд гайхсан ч миний гарт хэн байгааг хараад уулга алдлаа.

𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩Where stories live. Discover now