|4| Бидний дундах бяцхан яриа

190 15 0
                                    

Хэбиний талаас
Би гадаах зүйлсийг харангаа Жэсон бид хоёрын өмнөх дурсамжуудаа бодож эхэллээ.

Би чамайг заавал мартана. Өөрийн гэрээсээ хол газар яв гэсэн ч явна.

Гэхдээ тэр оройн явдлыг бодохоор өөрийн эрхгүй нулимс асгарна. Би чангаар уйлж эхлэхэд хэн нэгэн намайг энгэртээ татан тэврэх шиг боллоо.

"Би юу болсныг мэдэхгүй, асуухчгүй. Энэ шархаа эдгэтэл уйлж ав." тэр миний нурууг илэнгээ надад хэллээ. Би түүн рүү хартал ахын хамтлагийн гишүүн Тэхён байлаа. Тэр над руу зөөлөн инээхэд би түүний энгэрт дахиад уйлж эхэллээ.

"Их өвдөж байна... Үнэхээр их.." би уйлангаа шивнэхэд "Мэднэ ээ. Наад зовлонгоо зүгээр болтол уйл. Би чиний хажууд байж өгье." тэр намайг зөөлөн тэврэн хэллээ.

Бараг 10 минутын дараа би уйлахаа больж тэрэн рүү харлаа. "Баярлалаа Тэхён." "Зүгээр дээ. Одоо арай дээрдэв үү?" тэр над руу санаа зовсон байртай харна. "Тиймээ. Чиний ачаар." би инээхэд "Чи намайг таниж байна уу? Хэбинши?" "Тийм ээ. Бид өмнө нь уулзаж байсан биз дээ."

Тийм ээ. Би өмнө жил МАМА-д уригдаж очихдоо Хусог ахтай таараад явж байтал тэрэнтэй мөргөлдчихсөн юм. Бид зүгээр л бие биенрүүгээ бөхийчихөөд өөрсдийн суудал руугаа явсан.

"Аан Тэхён аа.. Намайг битгий Хэбинши гэж дууд аа.. Эвгүй байна.. оронд нь зүгээр Хэбин гэвэл ямар уу?" "За ойлголоо.. Хэбинш- Хэбин..." тэр хүзүүгээ маажихад бид бие биерүүгээ харан инээлээ.

Тэрэнтэй хэсэг ярилцсаны дараа өрөө рүүгээ орохоор шийдлээ. "Би дөхүүлж өгөх үү?" Тэхён надаас асуухад "Зүгээр дээ. Угаасаа энүүхэнд байгаа." тэр инээн толгойгоо дохилоо.
"Чамтай ярилцах сайхан байлаа. Баяртай." би тэрэн рүү гараараа даллахад тэр инээн зөрүүлэн даллалаа.

Бид зүгээр л танил төдий ч гэсэн тэрэнтэй уулзсандаа баяртай байна. Тэр үнэхээр хөгжилтэй санагдсан. Хусог ах гишүүдийнхээ тухай яридаг ч ийм энэрэнгүй, хөгжилтэй хүмүүстэй байдгийг нь мэдээгүй.

Би өрөөндөө ороод шууд орон дээрээ хэвтээд авлаа. Гэтэл хэн нэгэн хаалга тогшлоо.

Тэхёны талаас
Би өрөөрүүгээ явж байтал Хэбинийг уйлж байхыг хараад юм бодолгүй ардаас нь тэврэн тэр хэсэг уйллаа. Удалгүй намайг танин бид хэсэг ярилцлаа. Тэрний инээж байгааг харах сайхан байна.. Хэбин явсны дараө би утасны дугаарыг нь асуухаа мартчихсанаа санан гараараа нүүрээ цохилоо.(🤦🏻‍♂️)

Хэбиний талаас
Би хаалгаа онгойлготол Жонгүг байлаа. "Жонгүг?" би түүн рүү харан асуутал "Х-Хэбин нүна уучлаарай..би манай ө-өрөө байна гэж андуурчихаж.." тэр сандрангуй хэллээ. "Зүгээр дээ. Бусад чинь хаана байгаан?" "Би тэднээс төөрчих шиг боллоо.."тэр доош харлаа.

"Зүгээр дээ. Өнөөдөр оройдоо энд хоночих. Маргааш би найзаасаа тэр хэдийг хаана байгааг асуулгаад өгье." би тэрний толгойг зөөлөн иллээ.
"Ү-үнэхээр болно гэж үү... Баярлалаа нүна.." би тэрэн рүү зөөлөн инээгээд "Зүгээр ээ."

Би Хусог ахад энэ тухай хэлэхэд тэр маргааш над руу хаягаа явуулъя гэсэн. Мэдээж Жонгүгийг энд хонуулахад жоохон эвгүйцсэн ч сүүлд нь зөвшөөрсөн.

Жонгүгийн талаас
Би гараа угааж байтал аянга цахилаа. Би айсандаа гүйн буйдангийн буланд орон суулаа.. Би багадаа нэг ослоос болж аянганаас их айдаг болчихсон.

Гэтэл хажууд Хэбин нүна ирэх шиг боллоо. "Зүгээр үү?" тэр надаас асуухад би хариулах гэж хичээлээ. "Б-би.. а-аянганаас айдаг юм аа.." тэр зөөлөн инээн намайг орлуугаа дагуулан хамт хэвтэн миний нурууг илэн тэврэхэд айдас минь байхгүй боллоо. Нэг л мэдэхэд бид хоёулаа унтчихсан байлаа.

𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩Where stories live. Discover now