|31| Санамсаргүй байдал

83 8 0
                                    

"КИМ ТЭХЁН ЧИ ХААНА БАЙСАН ЮМ?"

Жин Тэхёны өөдөөс очин тэврээд авав. Жинийг дэлгүүрт харна гэж төсөөлөөгүй Тэхёны нүд нь томорлоо.

Учир нь тэр Лондон-д байгаа..

"Х-Хён.. Энд ю-юу хийж байгаа юм?" Жин Тэхёны асуултыг үл тоон тэрнийг тэвэрсээр байлаа. Дахиж тэрнийг алдмааргүй санагдаад.

"Ж-Жин хён.. Намайг я-явуул.."

"Үгүй ээ! Би чамайг явуулахгүй. Чи бидэнд яаснаа бүгдийг нь тайлбарлаж өгөх ажил гарч дээ."

"Уучлаарай, хён гэхдээ бид үнэхээр явах хэрэгтэй байна аа. Энд таарсандаа баяртай байна."

Тэхёны хажууд байсан өндөр залуу Жин-д бөхийн Тэхёныг татан хурдхан шиг яваад өглөө.

.
"Хён, юу болсон юм? Та биднийг байнгын ноолдог шигээ тэгэхгүй байх юм.."

"Харин тийн. Зүгээр үү?"

Жимин, Хусог 2 гайхан Жиний өмнө ирэхэд бусад нь ч мөн өмнө нь ирэн суулаа. Учир нь Жин өдөржингөө чимээгүй юу ч ярихгүй байсан болохоор..Жин гүнзгий амьсгаа аваад

"Би хүнсний дэлгүүрт Тэхёнтай таарсан."

"ЮУ?"
"Итгэлтэй байна уу?"
"Та согтчихсон юм уу?"
"Тэр ганцаараа байсан уу?"
"Яагаад ийшээ авчраагүй юм?"

Жин залхсан шинжтэй "Болноо залуусаа. Сонсооч, би тэрнийг авчрах гэж байтал тэр залуу тэрнийг аваад явчихсан."

"Байз. Тэр залуу?" Жимин хөмсгөө өргөн асуулаа.

"Тийм ээ. Тэхёныг солонгост байхад байнга уулздаг байсан нөгөө залуу."

"Нөгөө жүжигчин үү?"

Хусог асуухад Жин толгойгоо дохилоо. Бүгд амаа ангайн "Аргагүй юм байна..тэр Тэхёныг алга болсны дараа сураггүй байсан шдээ. Тэхёнтай хамт явсан байх нь."

Аз болж Юнги-д тэр залуугийн утасны дугаар байжээ. Тэд бүгд Юнги руу харан толгой дохиход тэр утсаа гарган залгалаа.

"Байна уу? Пак Богум ши?"

𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩Where stories live. Discover now