Тэхён өрөөндөө зохиож байгаа дуугаа янзлаад байж байтал хаалга тогших нь сонсогдон онгойлголоо. Мэдээж хамтлагийнхан нь биш тэд оройтож ирнэ гэдгээ хэлсэн...
Одоо тэр онгойлгосондоо харамсаж байна...
Тэр хурдхан тэрнийг дотогш орууллаа. Хүнд харагдахыг хүсээгүй учраас.
"Чи энд юу хийж байгаа юм?"
"Тэе..."
"Юу хүсээв?"
"Б-би тайлбарлах хэ-"
"Тайлбарлаад байх юм байхгүй, Хэбин."
"Г-Гэхдээ Тэе.. Би буруу зүйл хийснээ мэдэж байна.. Би-"
"Надад хамаагүй. Би хангалттай зовсон."
"Ч-чамайг хайрлах ганцхан боломжийг өгч болохгүй юм гэж үү?"Тэхён гүнзгий амьсгаа авлаа. Тэр дахиж адилхан хүнээс болж зовохыг хүсэхгүй байна. Тэр маш ихээр шархалсан.. Дахиж зүрхээ өвтгөхийг хүсэхгүй байна.
"Гуйя, Хэбин. Миний сэтгэлээр тоглохоо боль. Бас дахиж ийшээ битгий ир."
Тэхён хаалга онгойлгон тэрнийг гаргах гэсэн ч Хэбин хамаг зоригоо гарган Тэхёныг үнсчихэв. Тэхён хөшөө шиг хөдөлж чадахгүй зогсоно. Тэхён тэрнийг эргүүлж үнсээгүй ч Хэбин больсонгүй.
"Намайг уучлаарай..." Хэбин зөөлхнөөр хэлэн өөрийн ухаангүй байгаа Тэхёныг орхин гараад явчихав.
Бусад нь ирэн Тэхёныг 'яачихсан юм?', 'Зүгээр үү, хөөе.' гэх мэтийг асуулаа.. Аргагүй шдээ, Тэхёны хацар нь улайн үг ч хэлж чадахгүй зогсож байгаа юм чинь.
----------------------------------------
"Хён та энийг сонсоод үз дээ. Би аяыг нь өөр нэг аятай хослуулах гэж үзсэн ч яг тохирсон ая олж чаддаггүй ээ." Тэхён Юнгигийн өрөөнд орж ирэн тэрэнд дэвтрээ үзүүллээ.
Намжүн, Юнги, Хусог гурав тэрний дууны үгсийг харан ам нь ангайлаа. Тэдний хэн нь ч Тэхёныг ийм сайн дуу зохиож чадна гэж боддогүй байж шүү.
"Би энэ дуунд тохирох аяыг олчих шиг боллоо. Гэхдээ рэп оруулвал ямар уу? Хусогийн бичсэн үгс тохирох юм шиг санагдаад."
"Үнэхээр үү, хён? Тэгвэл ажиллаж эхэлцгээе."
----------------------------------------
"Тэе.. Сэрээрэй!"
Тэхён санаа алдан цагаа хартал 3АМ болж байлаа. Энэ муу золиг сайхан унтаж байхад чинь хүн сэрээгээд.
"Яасан бэ, Жонгүг? Юу хүсээв?"
"Х-хён.. Хэбин нүна.."
"Тэр яасан гэж?"
"Тэр өөртөө ямар нэг аюултай зүйл хийх гээд байх шиг байна.. Би б-болиулахыг хичээсэн ч тэр у-утсаа тасалчихсан.."
"Юу?!"
Тэхён хурдхан машиныхаа түлхүүрийг аван Хэбиний гэрийн зүг давхилаа.
YOU ARE READING
𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩
Fanfiction✧ Зарим хүмүүс бие биедээ дурлахаар заяагдсан байдаг ч хамт байхаар заяагддаггүй. Гэхдээ бид яаж төгсөх бол? ✧