Тэхёны талаас
"Хэбинийг үнс." "Юу вэ, Жонгүги?!" миний нүд томорлоо. Тэр тоглож байгаа байлгүй дээ."Яасан хён? Тэгж чадахгүй гэж үү?" тэр над руу жуумалзлаа.
"Жонгүг аа! Тэр чинь Хусогийн дүү шдээ. Галзуурчихаа юу?"
"Гэхдээ тэрэнд хайртай юм чинь хамаагүй биз дээ?" тэр дахин ёжтой инээлээ.
Айн? Би тэрэнд хайртай гэж үү?
"Үгүйсгэхээ болио хён. Та хэзээ ч ямар нэг эмэгтэйд ингэж их анхаарал тавьж, дуу хүртэл дуулж өгч байгаагүй."
Тэр над руу зөөлхөн алхан ирээд мөрийг минь илэн
"Та аль хэдийн тэрэнд хайртай болчихсон. За тэр яахав, наад шийтгэлийг чинь түр завсарлая. Гэхдээ бүр мөсөн болино гэсэн үг биш шүү." тэр нүдээ ирмэн өрөөнөөс гараад явчихав.
"Аргхх, юу болчихов" би үсээ чангаар барилаа.
Би үнэхээр тэрэнд хайртай болчихсон юм байх даа?
1 жилийн дараа..
Хэбиний талаас
Жилийн дотор би аавын оронд захирал болж амжсан. Аз болж Хусог ах болон тэрний найзууд намайг үргэлж дэмждэг.Тэд байнгын залгаастай, тийм ээ бид их дотно болсон. Би одоо 6 убба, 1 дүүтэй болсон шүү хх. Их хөгжилтэй байгаа.
Би далайн эрэгээр алхаж байтал хэн нэгэн хүчтэйгээр гарнаас минь татан чангаар тэвэрлээ.
Энэ үнэр чинь...
Жэсон???
"Намайг уучлаарай... Би чамгүйгээр амьдарч чадна гэж бодсон ч үгүй байжээ. Гуйя.. Би чамд одоо ч хайртай. Над дээр буцаад ирээч."
"Намайг тавь!" би тэрнээс холдох гэж хичээсэн ч тэр гараа улам чангаллаа.
"Чи минийх. Би чамайг явуулахгүй. Би чамд хайртай Хэбин аа."
Тэр над руу эгцэлж харан намайг өөрлүүгээ татлаа. Би уйлж эхэллээ, даанч тэр явуулах шинжгүй байв. Тэрнээс зугтана гэдэг худлаа...тэр надаас хүчтэй шүү дээ...
Хэн нэгэн надад туслаач..
"Тэрнийг явуул, муу новш минь!"
YOU ARE READING
𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩
Fanfiction✧ Зарим хүмүүс бие биедээ дурлахаар заяагдсан байдаг ч хамт байхаар заяагддаггүй. Гэхдээ бид яаж төгсөх бол? ✧