|28| Ухаарах..

75 7 0
                                    

2013 оны 7 сарын 20ны өдөр буюу 2дахь өдөр

Бид хамтлагаараа дэбютийн тайзнаасаа буухдаа би тэрнийг харсан юм.

Жан Хэбин.

Үзэсгэлэнтэй хэрнээ маш нууцлаг санагдах тэр охин. Тэр үнэхээр эгдүүтэй харагдаж байсан ч гунигтай харагдана. Тэрнийг бусадтай эелдэг харьцдагийг анзаарсан ч тэр өөрийнхөө тухай нээх яриад байдаггүй харагдлаа.

2013 он? Тэгэхээр Тэхён Хэбинийг дунд сургуульд байхаас нь л мэддэг байж.

Хэбин дараагийн хуудсыг эргүүлэн доош харлаа.
.

2019 оны 8 сарын 25

Би тэрнийг далайн эрэг дээр уйлан сууж байхыг олж харлаа. Би юу ч бодолгүй очоод тэрнийг энгэртээ тэвэрлээ. Тэрнийг ийм байхыг хараад зүрх зүсэгдэх шиг л санагдана.

Тэрний бүх сэтгэлээрээ хайрладаг эрэгтэй нь байхымсан гэж хүсэх энэ сэтгэл минь арай л ахадсан зүйл болов уу..
.

2019 оны 8 сарын 27

Би тэрнийг дахиад харсан. Гэхдээ нэг новш тэрнийг хүчирхийлэх гэж байгааг хараад би аварсан. Тэр уйлсаар миний энгэрт ухаан алдаад уначихсан. Би тэрнийг хурдхан өөрсдийн байрлах өрөөрүүгээ авчирсан.

Тэгээд бүх зүйл дэлгэгдсэн.. Тэр Хусог ахын дүү нь байж. Тэд дотно байхаас аргагүй байж. Бас тэр одоо ч хүртэл болсон явдлаас айдастай байгааг нь харсан. Ийм байхыг нь харах хэцүү байна.

Бусад маань Хусог хён, Жонгүг хоёрыг хайхаар гарахад Хэбин надаас өөрт нь дуу дуулж өгөхийг гуйсан.

Би ч дуулж өгсөн. Яг л миний мэдэрч байгаа энэ мэдрэмжтэй адил үгтэй..

Хэбин аа, надад итгэж чадах уу? Над дээр хүрч ирэх үү?

Хэбин нүдэнд нь нулимс цийлэгнэн үргэлжлүүлэн уншсан ч сүүлийн хуудсыг уншаад тэсэлгүй уйллаа.
.

2020 оны 10 сарын 19

Тэр намайг орхиод явчихлаа..юу ч хэлэлгүйгээр. Би тэрэнд үнэхээр хайртайгаа ойлгон тэрнийг алдмааргүй санагдаад хамаг зоригоо гарган сэтгэлээ илчилсэн юм сан.

Бид хамтдаа зөндөө дурсамжийг бүтээлцсэн. Би үргэлж гэрийнх нь үүдэнд шоколад болон хоолтой очдог байсан. Тэрэнд тэврэлт, халамж хэрэг болох үед бэлтгэлээсээ зугтаан тэрэн дээр очдог байсан.

Би тэрнийг уйлан намайг дуудах өдрийг санаж байна. Би ядарснаа ч үл тоон гэрлүү нь машинаа унан очих үедээ осолд орох шахсанаа ч мөн адил. Би амиа алдах шахсан ч Хэбин рүү очсон. Тэрнийг тайтгаруулах гэж...

Би аюулд орсон ч хамаагүй, Хэбин л зүгээр байвал энэ надад хангалттай. Тэр надад хэтэрхий үнэ цэнэтэй нэгэн. Би тэрнийг надтай адилхан надад сайн гэж бодон сэтгэлээ илчилсэн ч миний буруу байжээ.

Би анхнаасаа л тэрэнд сэтгэлээ нээдэггүй байж. Тиймээс би явахаар шийдсэн. Эндээс хол... Хэбинаас хол газар...

Би тэрэнд маш ихээр хайртай нь сэтгэлийг минь өвтгөж байна. Тиймээс явсан нь дээр бололтой, угаасаа би тэрний хувьд хэн ч биш...

Тэр надаас илүү сайн хүн олж, аз жаргалтай байгаасай гэж хүсч байна.. Гэхдээ би тэрэнд өөрөөсөө илүү хайртай гэдгээ мэдсээн...

Намайг уучлаарай, Бан захирал аа.. Намайг уучлаарай, бангтан... Намайг уучлаарай, арми... Намайг уучлаарай, Хэбин аа..

Би яваад дахиж хэзээ ч ирэхгүй ээ. Гэхдээ би дурсамжуудаа үүрд хадгалж явна аа...

Хэбин уйлахаа зогсоож чадахгүй байлаа. Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсан...Тэр Тэхёныг алдчихлаа. Өөрийг нь зүрх сэтгэлээсээ хайрладаг байсан нэгнийг. Хусогийн зөв байж. Тэр Тэхён шиг нэгнийг дахиж олохгүй..

Хаалга онгойн бусад нь орж ирээд Хэбинийг Тэхёны дэвтэрийг бариад уйлж байгааг нь хараад гайхширлаа.

"Х-Хэбин аа? Юу болсон бэ?"

"Убба.. Би тэрэнд хайртай..."

𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩Where stories live. Discover now