|17| Макне-гийн сэтгэл

97 8 0
                                    

Жонгүгийн талаас
"Тэхён хүнд дурлачихсан юм шиг байна." би Хусог ахад хэллээ.Тиймээ... Тэр их хачин байсан. Уг нь их ярьж, хөөрч явдаг бол ойрын хэд хоног дуугүй өөр хүн шиг байсан.

"Айннн!? Хэнд вэээж???" Хусог ах миний мөрнөөс барин гайхсан царай гаргалаа. "Тэр нүнад хайртай болчихсон бололтой." "Ямар нүна?" "Манай нүна! Таны дүү." би тэрний мөрийг барин сэгсэрлээ.

"Ю-ЮУ?" тэр шоконд ороод хөдөлгөөнгүй зогсчихов. "И-итгэлтэй байна уу?" тэр хөмсгөө өргөн асуулаа.

"Амьдралдаа ийм итгэлтэй байж үзсэнгүй. Тэрнийг байн байн түүн рүү харж байгааг нь би анзаарсан." би тайлбарлахыг хичээлээ.

Үнээн, тэр биднийг нүнатай нялуурах үед бидэн рүү харахгүй мөртлөө байн байн нүна руу харж байсан. Тэр ийм биш шүү дээ. Тэр их яриа ба бидний дэргэд инээдтэй зан гаргадаг ч энэ удаад тийм биш байсан.

"Г-гэхдээ Жонгүг аа, тэр Хэбинтэй уулзаад удаагүй шдээ. Хэбинд хайртай болно гэдэг бүтэшгүй зүйл...яахав чамд бол тийм биш л дээ. Чи үргэлж л түүнийг дагадаг байсан болохоор." тэр чангаар инээлээ.

"Хён! Амаа тат аа! Би хайртай болоогүй за... Зүгээр л...би тэрэнд хэтэрхий сайн...энэ нь хайртай болчихсон гэсэн үг бишээ. Би өөрийгөө тэрэнд бүр хайртай болсон гэж бодохгүй байна." би хошуугаа унжуулан хэллээ.

Тиймээ. Би тэрэнд хайртай биш гэж бодож байна. Тэр зүгээр л надад зөндөө таалагддаг болохоор би хажуунаас нь салахыг хүсдэггүй. Тэр үнэхээр эгдүүтэй ба хацар нь аягүй зөөлөн. Би эгчгүй болохоор тэрэнд татагдаад байдаг юм болов уу? Би яагаад тэрний дэргэд байх дуртайгаа мэдэхгүй юм.

"Үнэхээр гэж үү?" Хусог ах над руу итгэлгүй царайгаар харахад "Тийм ээ хён. Тэр татгалзахын аргагүй болохоор л би дэргэд нь байх дуртай." бид инээлдлээ.

Хусогийн талаас
"Хөөе Жонгүг аа, хөгжилтэй зүйл хиймээр байна уу?" би тэрэн рүү хөмсгөө өргөн харлаа. "Юу?" "Надад гоё төлөвлөгөө байна...." "Ямар?"

Би тэрнийг ойртуулаад чихэнд нь шивнэлээ. Тэр эхэндээ над руу гайхсан царай өгсөн ч удалгүй жуумалзаж эхэллээ. "Хён та ч ухаантай юмаа." "Мэднээ. Бас царайлаг, эгдүүтэй-" "Агхх, за болноо хён." тэр нүдээ эргэлдүүллээ.

Би инээхэд "Хён... Хэзээ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх үү?" би тэрэнд хариулах гэж байтал ардаас хэн нэгэн дуугарлаа.

"Ямар төлөвлөгөө?"

𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩Where stories live. Discover now