|11| Ойрхон байлаа шүү...

123 10 0
                                    

Хэбиний талаас
Би Хусог ах Тэхён хоёрын яриаг сонсоод түүнд туслах хэрэгтэйгээ мэдсэн юм.

"Сайн уу, Хусог убба...Тэхён.." би тэдэн рүү очин инээлээ. "Сайн уу, Хэбин." тэд яриагаа зогсоон надад хариуллаа. "Та хоёр юуны тухай ярьж байгаа юм? Нухацтай харагдаж байх чинь." би тэднээс асуулаа. "Юу ч биш дээ." тэд зэрэг хариулав.

Надад гэнэт санаа орж ирлээ. "Ахх Хусог убба, түрүүний явдалд баярлалаа. Би сайн найзыгаа таньтай хамааралтай гэдгийг мэдсэнгүй." "Тийм үү?!" Тэхёны нүд томорлоо. "Тийм ээ, бид нэг залуугийн тухай ярьж байсан юм. Би тэрнийг нь Хусог ах гэж мэдээгүй." "Аан тэгээд л та хоёр бие биенээ мэддэг юм шиг харагдаад байжээ." "Мхн." би түүн рүү инээхэд тэр толгойгоо дохин инээлээ.

Гэтэл Жимин Тэхёныг элсээр хамт тоглоё гэж дуудахад нь тэр яаран гүйн явлаа.

Хусог ах амьсгаагаа аван над руу харлаа. "Ойрхон байлаа шүү убба." "Харин тийм ээ.. Баярлалаа." "Хаха зүгээр дээ убба. Бид одоо тайван ярилцаж байж болох байх аа." "Үнэхээр үү?" "Мхнн." "Ашгүй дээ.За одоо явж элсээр тоглоё." тэр инээдтэй царай гарган надад хэлэхэд нь би инээн толгой дохив.

Бид хурдхан шиг бусдынхаа зүг гүйн тэдэнтэй хамт юм хийж эхэллээ. Азаар цаг агаар сайхан байлаа.

Мэдээж бид бие биетэйгээ илүү дотно болсон. Хөвгүүд эхэндээ ичимхий мэт харагдсан ч тэд хамгийн хүүхэд шиг залуус гэдгийг нь мэдэж авсан :) Хусог ахын зөв байж. Хамтлагийнх нь гишүүд яг ах шиг хачирхалтай хүмүүс юм...

𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩Where stories live. Discover now