|30| Хэтэрхий оройтсон уу?

90 7 0
                                    

"Би хувиа хичээсэн гэдгээ мэднээ. Өөрийнхөө сэтгэлийг үгүйсгэж, дахиж хэн нэгнийг хайрлахаасаа айж, дахиж шархлахаасаа айсан. Би өөрийн чамайг гэсэн сэтгэлээ үгүйсгэсээр байсан. Чи үргэлж надад хэрэг болох үед миний дэргэд байсан. Энийг эртхэн анзаараагүй би тэнэг юм..

Чиний сэтгэлийг өвтгөсөнд уучлаарай... Бүх зүйлд уучлаарай..

Би чам шиг нэгнийг хүсэх нь хэтэрхий ахадсан байж магад ч гэсэн чи намайг бүтэн болгодог. Чи аль хэдийн шархалсан зүрхийг минь өөрийн зөөлөн тэврэлт, үгс, хүрэлтээрээ эдгээж өгсөн...

Би чамайг аз жаргалтай болгохын тулд юу ч хийнэ. Би дахиж энэ сэтгэлээ үгүйсгэхгүй. Би дахиж чамайг өвтгөхгүй. Би бүх зүрх сэтгэлээрээ чамд итгэж амьдралаа чамтай хамт өнгөрүүлэхийг хүсч байна.

Бид хамтдаа маш олон зүйлсийг туулсан. Би чамгүйгээр байж чадахгүй нь. Буцаад ирээч, гуйя. Миний төлөө биш ч, чиний сэтгэлд намайг гэх юу ч үлдээгүй байсан ч хамаагүй буцаад ирээч... Чи бусдадаа хэрэгтэй.

Гэхдээ чиний намайг гэх сэтгэл өөрчлөгдөөгүй байгаасай гэж хүсч байна, би өөрийнхөө сэтгэлийг мэдсэн учраас.

Энийг хэлэхэд хэтэрхий оройтсон уу?



Би..би чамд хайртай....


Би чамд хайртай болохоороо байнга чиний тухай бодож байна...

Өмнөх шигээ чамайг харахгүй байх үнэхээр хэцүү байна...

Би чамд хайртай, Ким Тэхён. Би үнэхээр чамд хайртай."

Тэхёны нүд нь томорлоо. Тэр Хэбинийг хүмүүсийн өмнө ийм зүйл хэлнэ гэж төсөөлсөнчгүй. Тэр юугаа боддог байна аа?

Тэр өөрийн ертөнцдөө төөрлөө. Тэр Хэбиний хэлсэн зүйлд итгэж болох болов уу? Тэр Хэбинд боломж өгч хамтдаа хайрыг бүтээлцэх үү эсвэл тэрнийг бүр мөсөн мартаж дахиж хэнээр ч өөрийгөө шархлуулахгүй аз жаргалтай амьдралаар амьдрах уу?

Тэхён санаа алдан доош орон дээрээ суулаа..

𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩Where stories live. Discover now