Хусогийн талаас
Би сэрээд Тэхён миний хажууд байхгүй байгааг нь анзаарлаа. Би ойр хавийг хартал өрөөнд байхгүй байв. Ийм орой хааччихсан юм бол?Би хурдхан шиг бусдыгаа сэрээн хамтдаа тэрнийг олохоор шийдлээ. Бид хаалга онгойлгоод Тэхён зогсож байгааг хараад гайхлаа. Айшш энэ хүүхэд бидний санааг зовоогоод. Гэтэл тэрний гаранд хэн байгааг хараад нүд минь томорлоо.
Х-ХЭБИН ?
"Хён, туслаач.. Би дараа нь тайлбарлая." тэр биднээс гуйлаа.
Би хурдхан тэрнийг Тэхёны гарнаас аван орон дээр тавилаа. Би гялс эмийн шүүгээнээс хэрэгтэй зүйлсээ аван уруулан дээрх цусыг нь арчиж эхэллээ. Үүний дараа бид Тэхёны урд суун юу болсныг сонслоо.
Би яасныг нь сонсоод толгойгоо сэгсэрлээ. Тэрэнд хэцүү байсан байх даа... Тэрнийг дагаад энэ хүртэл ирсэн тэр эрэгтэй хэн юм бол?!
Бид хэн нэгний зөөлхөн хоолойг сонсоод бие биерүүгээ харлаа. Хэбиний хоолой байлаа. Бид хурдхан очин тэрэн рүү харлаа. Жонгүг тэрний гарыг нь илэн их санаа зовсон харагдаж байлаа....чамайг нүна гээд санаа зовж байгааг чинь ойлгож байгаа ч би чамаас илүү санаа зовж байна. Би тэрний ах шүү дээ... миний дүүг алах гэж оролдсон новшийг заавал олж өөрийн гараар хорооно доо!
Би тэрний хажууд суун толгойг нь иллээ. Бусад маань ч бас. Тэрнийг унтаж байхад нь бүгд тайвшруулах гэж илж таалж байгааг нь харах инээдтэй ч юм шиг.
"Үгүй..үгүй ээ..." тэр амандаа бувтналаа. Тэр хар дарж байх шиг байна. Тэр байнга л ингэдэг. Хэцүү өдрүүдэд юм уу хар дарвал дандаа зүүдэндээ амандаа бувтнадаг.
Тэр гэнэт "Үгүй ээ" гээд орон дээр суухад нь бид бүгд шоконд орлоо. Тэр над руу харахад нүд нь нулимстай байлаа.
Тэр хурдхан намайг тэврээд уйлж эхэллээ. "У-убба..б-би айгаад байна.. Тэр над руу дайрах гэж оролдсон. Би дахиж ийм зүйл болохыг хүсэхгүй байна, убба." тэр намайг чангаар тэврэн уйлж байлаа.
"Мэднэ ээ, Хэбин~ах.. Ах нь чамд дахиж хэнээр ч ийм зүйл хийлгэхгүй. Битгий уйл даа, ах нь хажууд нь байна." би тэрнийг тайтгаруулах гэж оролдлоо. Тэр толгойгоо дохин уйлахаа болихыг хичээлээ.
Би тэрнээс тэврэлтээ салган нүүрийг нь барилаа. Би гараараа нулимсыг нь арчаад тэрэн рүү инээлээ. "Ах нь аав руу залгаж Сухог энд ирүүл гээд хэлчихье." тэр толгойгоо дхин дахин намайг тэвэрлээ.
"Х-хён...энэ чинь юу болоод байгаан?" Жонгүгийн хоолой намайг цочоолоо. Би тэднийг байгааг бүр мартаж орхиж. Би тэдний шоконд орсон, гайхсан царайнуудыг харлаа.
Би санаа алдан тэдэн рүү харлаа. Тэд энэ бүгдийг мэдэх цаг нь болсон бололтой.
"Тэр миний дүү. Миний төрсөн дүү."
"АЙН?!!"
Тэд уулга алдан нүд нь томорлоо. Тэдний яаж хүлээж авч байгаа нь үнэхээр инээдтэй санагдлаа..
YOU ARE READING
𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩
Fanfiction✧ Зарим хүмүүс бие биедээ дурлахаар заяагдсан байдаг ч хамт байхаар заяагддаггүй. Гэхдээ бид яаж төгсөх бол? ✧