Тэхёны талаас
Хэбинд сэтгэлээ илчилснээс хойш яг 3 долоо хоног болж байна.Тэр зүгээр л гүйгээд явчихсан...
Юу ч хэлэлгүйгээр.
Бид ямар нэг арга хэмжээнд хэд хэдэн удаа тааралдсан. Гэхдээ намайг тэрэн рүү хахар үед Хэбин өөр тийшээ хардаг...
Бид танихгүй хүмүүс шиг л болчихсон.. Би тэрний хувьд хог новштой л адилхан мэт.
Би тэрний төлөө юуг ч хийхэд бэлэн байсан.. Одоо ч тэр..
Гэхдээ энэ цагийн гарз бололтой...
Сэтгэл минь өвдөж байна.
"Тэе, хаачих гэж байгаа юм? Яагаад хамаг хувцас хунараа баглачихсын?" Жонгүг өрөөнд минь ороод ирэв.
Хаалгаа түгжихээ мартчихаж!
"Аан сайн уу Күүк..Би өөрийн нутаг руугаа явах гэж байнаа. Яахав.. Эцэг эхээ санаад." тэр хөмсгөө өргөлөө.
"Гэхдээ хён, та бүх хувцсаа баглах хэрэггүй шдээ. Яг л бүр мөсөн явах гэж байгаа хүн шиг."
"Би зүгээр л энэ хувцаснуудыг гэртээ аваачнаа. Надад угаасаа зөндөө хувцас байгаа болохоор тэнд заримыг нь үлдээе гэж бодоод."
"Та хэр удах юм, хён?" "Магадгүй 7 хоног байх.. Гэхдээ сайн мэдэхгүй байна аа."
"Хён..дараа долоо хоногт тоглолттойг санаж байгаа биз?" Жонгүг хошуугаа унжууллаа. "Мэднээ, би амжуулахыг бодноо за? Би бан захиралтай ярилцъя."
Жонгүг зүгээр л санаа алдан толгой дохилоо. Намайг зогсоох ямар ч арга байхгүй ээ...
Тэр орой би бусад руугаа даллахад тэд инээлдэн намайг гаргаж өглөө.
Тэд юу болоод байгааг хараахан мэдээгүй.
Баяртай залуусаа...
Бас уучлаарай..
Би та нарыг мартахгүй ээ. Би дэбютээс хойшхи бүх дурсамжаа санаж явнаа. Та нар одоо миний хувьд зүгээр нэг хамтлагийн гишүүн биш гэр бүл минь болсон. Гэхдээ намайг ингээд явж байгаад уучлаарай. Би энэ их замбараагүй байдлаас холдох хэрэгтэй байна, Сөүлээс хол, Солонгосоос хол газар...
Уучлаарай...
YOU ARE READING
𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩
Fanfiction✧ Зарим хүмүүс бие биедээ дурлахаар заяагдсан байдаг ч хамт байхаар заяагддаггүй. Гэхдээ бид яаж төгсөх бол? ✧