|36| Шинэ эхлэл

107 7 0
                                    

Хэбиний толгой өвдөн нүдээ нээтэл Тэхёны энгэрт байгаагаа анзаарлаа.

Энэ бас л нэг зүүд үү?

Тэр Тэхёны царайг ширтэнэ. Тэхён хэдхэн хоногийн өмнө л алга болоод өг гэчихээд хамт хэвтэж байна гэж үү?

"Би тийм царайлаг байна уу?" Тэхён Хэбинийг дахин энгэртээ татахад Хэбин шоконд орлоо.
"Б-би зүүдлээгүй биз дээ?" тэр хацраа чимхлээ. "Зүүдлээгүй ээ. За одоо ярихаа болиод дахиад жоохон унтчих." Тэхён духыг нь үнсэхэд Хэбин улам илүүгээр шоконд орлоо.

                           ---
*click*
*click*

"Ахх тэд хамтдаа үнэхээр сайхан харагдаж байна шүү."
"Бид энэ зургийг заавал угаалгана шүү."
"Ахх хөгжилтэй юм үзнэ гэж бодсоншдээ."
"Яа! Юнги чимээгүй бай. Тэд унтаж байна."
"Агхх!!"
                          ---
"Сэрээрэй, Хэбин аа."

Хэбин нүдээ нухлан хартал Тэхён хажууд нь байлаа. Хэбиний нүд томроход

"Чи зүүдлээгүй ээ. Босоод ир, Жин хён өглөөний цай бэлдчихсэн."

Хэбин нүдээ хэд хэд цавчилна. Юу болоод байгааг одоо ч ойлгохгүй хэвээр...

"Би цайгаа уучихаад тайлбарлая за? Нааш ир." Тэхён Хэбиний уруул дээр зөөлхөн үнсээд гараад явчихав.

Тэд цайгаа уусны дараа бусад нь тэр хоёрт ярих хугацаа өгөхөөр тэднийг том өрөөнд үлдээлээ.

"Хэбин аа, чамд хэтэрхий хатуу хандсанд уучлаарай." Тэхёныг ингэж хэлэхэд Хэбиний нүднээс аль хэдийн нулимс урсаж байлаа.

"Үгүй дээ, энэ бүхэн миний л буруу. Би чамайг анхнаасаа л өвтгөх ёсгүй байсан юм.. Б-би сохор байж-"

Тэхён Хэбинийг тэврэн "Зүгээр дээ, тэгж ярихаа боль. Бүгдийг эхнээс нь эхлэе. Ямар ч шаналал, зовлонгүйгээр зөвхөн аз жаргалтай мөчөөр дүүрэн."

Хэбин толгой дохин Тэхёны энгэрт уйлж эхлэхэд Тэхён нулимсыг нь арчаад түүн рүү хайрын харцаар харан

"Би чамд хайртай, Хэбин аа."

Тэр нүдээ анин Хэбинийг удаанаар үнсэж эхэллээ. Эцэст нь тэд өөрсдийн сэтгэлийг илэрхийлж чадлаа..

                           ---

"Хён! Холд л доо. Бид харж чадахгүй байна шдээ."
"Амаа татаа, чи намайг энийг харахыг хэр удаан хүлээсэн гэу бодож байна."
"Зургийг нь ав л даа."
"Айшш хён. Би аль хэдийн зөндөө зураг авчихсан."
"Хөөш Жонгүг аа, нүдээ тагла!"
"Үгүй ээ, би хармаар байна."
"Яа! Чимээгүй л дээ. Биднийг сонсчихвол яах юм"

𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩Where stories live. Discover now