|1| Зугтах

650 20 0
                                    

Энэнээс дор зүйл гэж юу байхав.. Галзуучуудаас зугтаах. Хэбин өөрийн галзуу фэнүүддээ хэлэх муу үг ч байсангүй.. Тэр гэхдээ ямар нэг од биш. Тэд зүгээр л ахлах сургуулийнх нь галзуу фэнүүд.

Тэр аль хэдийн ахлах сургуулиа төгссөн ч тэрний араас гүйх нь болиогүй. Мэдээж хэн тэгэхгүй байх вэ дээ.

Хэбин дөнгөж 20 настай мөртлөө бусдын хүсдэг бүх зүйлийг авч чадна. Тэдний гэр бүл нь дэлхийн хамгийн баян айлуудын нэг. Бас тэр хүн бүрийн хүсэх үзэсгэлэнтэй төрхтэй...

Одоо тэр Маласиа-д байна. Тэр өөрийгөө амраангаа амралтанд байхаар шийдсэн нь энэ. Мөн хэдэн жилийн өмнөх төгсөлтийн урд өдрийн үйл явдлын тухай бүхий л шархаа эмчлэх гэж.

Хэдэн жилийн өмнө
Хэбин Жэсонтай үерхээд 4 гаруй жил болж байна. Тэд хоёулаа сургуульдаа од байсан учраас нээх сүртэй зүйл байхгүй. Тиймээс хэн ч тэдэнтэй дураараа харьцаж, хүрдэггүй байсан.

Хэбин од байсан ч хүмүүстэй бусдын боддог шиг муухай харьцаж дээрэлхдэггүй мөн од охидын дундаа хамгийн ухаалаг, баян охин байсан учраас сурагчид тэрэнд их дуртай байсан.

Хэбиний талаас
Би аль хэдийн хүлээгээд цаг боллоо, Жэсон хааччихав.. Бид хамтдаа промын үеэр өмсөх
хувцсаа авна гэж тохирсон ч хараахан ирээгүй байх юм..

Би ойрын өдрүүдэд тэрний ааш байгаа байдлаас залхаж байна. Тэр үргэлж хичээлээ тасалж цаг гарах болгондоо нууцаар гарч явна.. Жэсон яачихсан юм бол?
Бас тэр хэтэрхий сайхан аашлаад байх юм.. Тэр уг нь ингэдэггүй хүн дээ.. Буруу зүйл хийгээгүй л бол..

"Сухо! Намайг сургуулийн үүднээс тосоод аваач. Би өнөөдөр Жэсонтай гадуур гарахаа больчихлоо." би жолооч руугаа залган хэллээ.

"Ойлголоо, Хэбин~ши. Би 5 минутын дотор оччих байх аа." Сухо надад хэллээ.

Азаар аавын компани сургуультай ойрхон байдаг. Тиймээс Сухо хэрэг болоход хурдан ирдэг. Тэр миний жолооч ч гэсэн би тэрнийг өөрийн ах шигээ харьцдаг. Хусогийг их санаж байна. Хурдхан ирээсэй...

Хэдэн минутын дараа Сухо сургуулийн үүдэнд ирлээ. "Сухо~" би жоохон хүүхэд шиг хошуугаа унжууллаа. "Сайн уу, Хэбин. Чи хаашаа явмаар байгаа юм? Гэрлүү чинь явах уу эсвэл?.." тэр надаас асуулаа.

"Үгүй ээ. Хоёулаа дэлгүүр орж миний промын өдөх өмсөх хувцсыг авах хэрэгтэй. Тэр муу новш Жэсон өнөөдөр ирсэнгүй. Ёохх дургүй хүрч байна!"

"Вуоо. Тайвшир охин минь, тэрний тухай март. Тэгвэл би чиний дуртай зайрмагийг авч өгч тайвшруулъя за? Зүгээр л энэ сайхан өдрийг муухай царай гаргаж сүйтгэ за юу." тэр надад анхааруулан хэлэхэд би инээн толгой дохилоо.

Бид машиндаа юм ярин зайрмагаа идэж байтал замын цаана хоёр хос бие биенээ идэх нь холгүй үнсэлцэж байхыг харлаа. "Хөөх хараач. Би ч гэсэн хостой байсан бол гоё байхгүй юу.." Сухо надад хэлэхэд нь би доош харав. "Зүгээр ээ, Сухо. Чи хэзээ нэгэн цагт хосоо олноо." намайг ингэж хэлэхэд тэрний нүүр нь гэрэлтэн инээлээ.

Ахх энэ залууд үнэхээр найз охин хэрэгтэй. Тэр өрөвдөлтэй юм аа..

"Үнэхээр тэгэх байх тэ Хэбин аа.. Сэтгэлийг минь дээрдүүлсэнд байрлалаа. Хайртай шүү дүү минь. Тэр хос бие биедээ үнэхээр хайртай болтой шүү." би толгойгоо дохин " Мхн. Тэд ийм удаан үнсэлцэж байж үхэхвийдээ хаха." бид тэр хоёрыг харан удаан инээсэн ч бие биенээсээ холдоход нь инээхээ болилоо.
Учир нь би харах ёсгүй байсан зүйлээ харчихлаа.

Тэр залуу Жэсон байна!!!

𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩Where stories live. Discover now