Тэд Тэхён руу нулимстай нүдээр ширтэнэ. Тэхён шүлсээ залгилаа... Тэд бүгд энд байж.. Бас тэрний хэлсэн үгсийг сонссон...
"Хэн ч чамайг явахыг хүсэхгүй. Чи бидэнд бүгдэд нь хэрэгтэй. Арми нар маань ч чамайг хүлээж байгаа. Бид чамгүйгээр бүрэн биш Тэхён аа." Намжүн түүн рүү гунигтай харцаар харлаа.
"Бид аль хэдийн бүх хувиаруудаа цуцалчихсан. Чамайг ирэх хүртэл." Юнгигийн хэлсэн үг Тэхёны нүдийг томруулав.
"Б-бүх хувиараа цуцалсаан?" Тэхён шокны байдлаар асуухад Жонгүг толгойгоо дохин сулхан инээлээ.
"Хэрвээ чи Хэбинтэй холбогдмооргүй байгаа бол хүссэнээрээ бол. Би ах нь гээд чамайг зовоохгүй. Та хоёрыг зовж байхыг харах хэцүү байгаа ч би оролцохгүй ээ. Энэ чиний амьдрал учраас надад ингэ тэг гэх эрх байхгүй. Тиймээс Тэе.. Буцаад ирээч.." Хусогийн үгийг Тэхён сонсон доош харлаа.
----------------------------------------
"BTS эргээд ирлээ."
"Бангтаны шинэ албум арми нарыг догдлуулсаар.."
Тиймээ. Тэхён тэр өдөр буцаад хамлагтаа нэгдэхээр шийдсэн.
.Хэбин телевизээр гарах Тэхёны царайг ширтсээр. Тэр Тэхёныг үнэхээр их санасан. Хэбин уйлмаар санагдан Тэхёныг чангаар тэврэхийг хамгийн ихээр хүсч байв..
Тэр хурдхан утсаа аван Хусог руу залгалаа.
"Убба!"
"Өө Хэбин аа, юу болсон?"
"Ахем.. Та юу хийж байгаа юм?"
"Нээх онц юм хийгээгүй ээ. Яасан?"
"Т-тэр зүгээр үү?..."
"Хэн? Тэхён уу?"
"Мхн.. Тэр зүгээр биз дээ.. Үнэндээ би..."
"Хэбин аа зүгээр л тэрэнтэй ойлголц. Ярьдаг ч юмуу ямар нэг байдлаар ойлгосон уу?"
"За убба.. "Утас тасрахаас өмнө Хусогийн ард хэн нэгэн ярих нь сонсогдлоо.
"Тэрнийг хол бай гэж хэл. Би юу ч сонсохыг хүсэхгүй байна, хён."
Хэбин хөдөлгүүнгүй болчихлоо. Тэр Тэхён биш биз дээ.. Тэхён тэрний талаар ийм зүйл ярих хүн биш биз дээ...
Тэр санаа алдан удаанаар Тэхён руу залгалаа.
"Байна уу?"
Хэбин шүлсээ залгилаа. Тэрний хоолой үнэхээр хөндий санагдаж байна..
"Байна уу, хэн бэ?"
"Б-би байна аа, Хэбин.."
"........."
"Тэе сонсооч. Н-намайг уучлаарай. Би чамайг тэгж шаналгах ёсгүй байсан юм.. Би эцэст нь мэдсээн...чамд.."
"Алга болоод өг."
"Ю-юу?"
"Зүгээр л миний амьдралаас алга болоод өг. Би чамайг мэдэхгүй."Тэхён утсаа таслахад Хэбин шоконд орсондоо болоод юу ч хийлгүй хэсэг суусан ч дараа нь тэр өдөржингөө уйллаа.
YOU ARE READING
𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩
Fanfiction✧ Зарим хүмүүс бие биедээ дурлахаар заяагдсан байдаг ч хамт байхаар заяагддаггүй. Гэхдээ бид яаж төгсөх бол? ✧