|6| Пранк

162 13 0
                                    

Жонгүгийн талаас
Ахх тэгэхээр хён нар ч бас тэрэнтэй уулзана гэсэн үг. Тэд яг над шиг фэнүүд нь...Би уг нь тэрэнтэй өдрийг хамт өнгөрүүлье гэж бодсон юмсан.
Аан! Би ах нараас тэрнийг ятгаад өг гэж асуунаа... Тэр аль хэдийн надтай дотносож эхэлж байгаа...

Хихи...

Хэбиний талаас
Жонгүг ч эгдүүтэй золиг юмаа. Тэр яг миний дүү шиг минь санагдаж байна. Хусог ах Жонгүг бид 2-ыг аль хэдийн дотно байгааг хараад яаж хүлээж авах бол гэхээс хүлээж тэсэхгүйнэ ;)

"Жонгүг аа! Явцгаая." би тэрнийг сугадаж аваад таттал тэр инээн гэнэт зогсчихов. "Нүна, зайрмаг идмээр байна уу?" "Мхн." бид мөхөөлдөс зарж байгаа газарлуу очин "Нэг гүзээлзгэнэтэй, нэг шоколадтайг авъя." тэр гэнэт надаас асуулгүй хэлчихэв. Тэгээд тэр надад гүзээлзгэнэтэй зайрмагийг нь өглөө.

"Ч-чи яаж намайг гүзээлзгэнэд дуртайг мэдсэн юм?" би гайхан асуутал "Ю-юу зүгээр л таасын." "ЯАА! Наадах чинь шалтаг юм уу? Хэлээдэх эсвэл дахиж чамайг харахгүй шүү." "Ахх нүна битгий ингэ л дээ.Би зүгээр л таныг найзуудтайгаа явахдаа энэнээс авдагийг чинь хардаг юм. Тэгээл болоо." "Үнэхээр үү?" "Т-тийн" тэр доош харлаа.

"Айшш энэ хүүхдийг дээ. Чи намайг дагасан байна тиймүү." "Я-яахав..бага зэрэг л." миний нүд томрон "ЮУ ГЭНЭ ЭЭ? ЧИ НАМАЙГ ҮНЭХЭЭР ДАГАЖЭЭ?!" "Яаа нүна тайвшир." тэр миний амыг таглалаа. "Сайн хүнээ дагах нь..энгийн биш г-гэж үү?" тэр намайг тавин хацар нь улайсан хэвээр доош харлаа.

Би өөрийгөө ичиж байгаагаа анзаарлаа. Энэ хүүхэд үнэхээр надад сайн бололтой... Би түүн рүү зөөлөн харцаар харан гарыг нь илэхэд тэр над руу харлаа. "Чамайг надад сайн гэдэгт баярлаж байна. Чи ч надад таалагддаг. Одоо болио. Байдлыг эвгүй болгоод байна, өөрийгөө хар даа." би гоншигоноход тэр инээн "За нүна. Ойлголоооо" тэр инээлээ....эгдүүтэй юм.

Бид тэдний өрөөрүү алхаж эхэллээ. Явж байхдаа тэр гарнаас минь хөтлөн "Нүна, ингээд явъя. Энэний дараа дайн болно биз." "А-айн?" би тэрэн рүү гайхсан харцаар харлаа. Тэр зүгээр л инээхэд нь юу гэснийг нь би ойлгох гэж хичээв.

Бид ирэхэд тэр миний гарнаас чанга атган "Нүна зүгээр л намайг дага ок?" би зүгээр л инээн толгойгоо дохилоо. "Хён би ирлэээээ" "Аан чи ирчихэв үү, Күүки?" Хусог ах хаалга онгойлгон гэнэт нүд нь томров.

"ЯМАР НОВШ НЬ ВЭ? ЖОН ЖОНГҮГ?" тэр бидний гарлуу заан ориллоо. Жонгүг инээн над руу харлаа. Тэр нүдээ ирмэхэд нь би инээлээ...тэрний яах гээд байгааг нь одоо л ойлголоо.

"ЯА! яагаад ийм чанга- ЮУ ВЭ?" Юнги байлаа. "Тоглож байгаа биздээ!" одоо Намжүн хүрч ирлээ. Бүгдэнгийнх нь нүд томрон бид хоёрын гарлуу харлаа. Бид хоёулаа инээхгүй байхыг хичээлээ. Тэгтэл Жин, Жимин, Тэхён 3 гаднаас орж ирлээ.

"Яа! Битгий чанга бай гэж хэлдэг- ЮУ ВЭ КҮҮК!?" Жин биднийг хараад цочлоо. "ЭНЭ ЧИНЬ ЮУ ВЭЭЭЭ?!" Жимин хажуугаас орж ирлээ. "Күүки? Хэбин? Гар? ӨӨ БУРХАН МИНЬ!" тэр чангаар хашгирлаа.

Тэд бүгд шоконд орчихсон зогсож байгааг хараад бид тэсэлгүй чангаар инээлээ. "Ах нараа та нар наад царайгаа хардаг ч болоосой ахахахаахх." Жонгүг амьсгалж чадахгүй болтлоо инээлээ. Би ч мөн адил нүднээс нулимс гартал инээв.

Тэд Жонгүг руу муухай харан тэрний араас гүйн цохиж эхэллээ. Би инээн тэднийг хараад зогсож байтал Хусог ах ирэн миний толгойг иллээ.

"Чи ч биднээр яаж тоглохоо сайн мэдэх юм аа Хэбин." тэр над руу муухай харлаа. "Жонгүг энийг сэдсэн. Би цайлган шөөө." тэр хошуугаа унжуулан миний гарлуу тохойлдлоо.

"ХӨӨШ ТЭРНИЙГ БИТГИЙ ӨВТГӨӨД БАЙ. БАС ЯАГААД ҮСЭНД НЬ ХҮРЭЭД БАЙГААН?!" гэнэт бүгд зэрэг орилон Хусог ах руу муухай харлаа.

Үүпс....

𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩Where stories live. Discover now