Харри Андерсоны талаас.
Надад өөр сонголт үлдээгүй бололтой. Хэзээ тэд намайг тайван орхих бол үхсэний минь дараа юу? эсвэл тэднийг үхэх үед би эрх чөлөөтэй болох уу?
- Хайрт минь гэсээр Жэмма уруул дээр минь үнсэв. Яагаад сэтгэл хөдлөхгүй байгаа юм бол магадгүй хөлдчихсөн юм болов уу? догдлол гэж ер нь юу юм бол би ч бас бусад залуусын адил сайхан мэдрэмжүүдийг мэдрэмээр байна. Хэрвээ хүн эцэг эхээ сонгож төрдөг байсан бол би ядууч үр хүүхэддээ хайртай гэр бүлийг сонгох байсан. Эд нар шиг эдийн шуналтай биш...
Хэцүү байна гээд эрэгтэй хүн уйлж, сэтгэл хөдлөлөө гаргаж болохгүй.
Би тамхи татах гээд сүйт бүсгүйн минь ажилдаг сургуулийн дээвэр дээр ирэв. Хайрцагнаас тамхи авах гэж байгаад нэгийг унагаачихав. Үлдсэн тамхинуудын бичгийг харлаа. Нандигнадаг үг нь алга байна. Магадгүй доош унасан байх.
Элли талаас.
Борооны дусал мөрөн дээр минь дусахад би гараараа арчиад сургуулийн зүг гүйлээ.
- Элли наашаа гэж Моника гараараа далалсаар орилов. Би түүнийг даган автобус руу үсрэн орлоо.
- Наад үс чинь юу вэ? хичээлийн эхний өдөр шүү дээ... самнаач гэж Моника хэлээд гараараа үсийг минь самнах гэж оролдоно. Тэр яагаад үсээ самнаж чадаагүйг минь мэдэх тул илүү дутуу үг хэлсэнгүй.
- Би түрүүлээд явлаа шүү... цагийн дараа уулзая Ким гэсээр Моника сургуулийн үүдээр орсон даруй даа найз залуу руугаа яаран гүйхдээ хэлэв. Хичээл эхлэхэд 30 минут дутуу байсан тул гадагш гарав. Удахгүй бороо орох шинжтэй байв. Дээш тэнгэр ширтэж байхад нүүрэн дээр минь цагаан жижиг зүйл унаад ирэв. Би ярвайсаар газраас тэр зүйлийг авбал тамхи байна. Хаанаас унаад ирсэн юм бол гэж бодон тамхийг аваад харвал ногоон өнгийн балаар дээр нь ямар нэгэн зүйл бичсэн байлаа. Гэхдээ нороод бичиг нь уншихийн аргагүй болсон байв. Бороо дусалж эхлэхэд би сургууль руугаа оров. Ангидаа очоод багшийн ширээний урд суух гэсэн боловч Кэйтлин орж ирэн миний суудлыг булаав.
Тэр бол миний эгч, хойд эгч гэх нь зөв байх. Би явсаар хамгийн хойн суув. Уг нь урд суумаар байсан юм. Миний хараа муу мөн харааны шил байхгүй тул самбараа яаж харна даа. Төд удалгүй сургуулийн хонх дуугарав. Гэхдээ багш ирсэнгүй. Хүүхдүүд хоорондоо ярилцаж зарим нь тоглох нь харагдана. Ангийн хаалга онгойж би хатагтай Аллен-г хүлээж байсан ч эрэгтэй залуухан хүн орж ирэв. Тэр гартаа хэдэн дэвтэр барьсан байх ба түүнийгээ ширээн дээр тавиад бидэн рүү харав.
YOU ARE READING
Өгүүллэгийн тэмцээн.
RandomБичвэр бичихийг хүсдэг болон бичдэг хэн бүхэнд өөрийнхөө чадварыг сорьж үзэх боломж олгож байна. MONGOLIAN WATTPADERS PAGE.
