Би төрснөөсөө хойш ганц л Зүүд зүүдэлсээр ирсэн.
Би лусын дагина болчихсон маш олон эгч нартай, хаан аавтайгаа жаргалтай амьдардаг. Эгч нар маань нэг нэгээрээ ааваас минь зөвшөөрөл авч хүний хөлтэй болоод хүмүүсийн амьдардаг ертөнцөд 1 өдөр байх ёстой.
Харин би тэр дундаас хамгийн бага нь байдаг байлаа. Том болохоо хүлээсээр... Хүлээсээр...
18 нас хүрдэг жилээ би ааваасаа гуйдаг. "Намайг хүний ертөнцөд хөл тавихыг зөвшөөрөөч" хэмээн.
Даан ч аав маань зөвшөөрсөнгүй. Дэггүй гэнэн зантай би гуниглан өрөөндөө сууж байхдаа хөлөг онгоц харсан юм. Дээрх ертөнц дээр шуургатай, бороотой байгаа байх нь. Учир нь тэр хөлөг онгоц ийш тийш найгалзан хөдөлж, ихэнх зүйлс нь ус руу шидэгдэж байлаа.
Тэр эд зүйлс дундаас би нэг Онцгой зүйл олж харсан юм. Тэр бол хүн дүрстэй хөшөө байв. Тэр хөшөөн дээр сийлсэн хүний дүрс үнэхээр царайлаг бөгөөд хэн хүний харцыг булаам сайхан төрхтэй залуу Хархүү байлаа.
Тэрнээс хойш хэдэн өдөр өнгөрч би тэр хөшөөг л харан суух дуртай болов. Юм л бол өрөөндөө орж тэр залуугын хөшөөг харан сууна.
Заримдаа би энэ тэнэг сүүлийг хараадаг байв. Би хүн байсан бол энэ хөшөөн дээрх хүнтэй уулзаж чадах байсан болов уу? Хэмээн минут бүр бодно.
Зүүдэн дундаа живж байх мөчид сэрүүлэгний чанга хахир дуу намайг сэрээж орхив. Чөтгөр гэж!!!
Нүдээ аниастай чигээр өндийн суугаад арай гэж нүдээ нээнэ сэрүүлгээ унтраан, цонхоор харлаа.
Гадаа бүрхэг тэнгэртэй, бага зэрэг бороо дусалсан өдөр байна. Иймэрхүү өдөр би дуртай ч одоо бол тэнгэрийг хараад л нойр хүрч байна.
Ажилтай тулдаа л босон шүршүүрийн доор бүлээн ус гоожуулан зогслоо.
Биеэн дээгүүр минь усны жижиг жижиг ширхэгүүд бууж ирэн доош урсана.
Угаалгын өрөөнөөс гарч ирэн хар жинсэн өмд өмсөн, шар том малгайтай цамцаа өмсөөд цүнхээ үүрэн, үсээ нойтон чигээр нь дээш шууж боогоод том бөөрөнхий нүдний шилээ зүүгээд өрөөнөөсөө гарлаа.
Урд талын хаалгыг тогших гэснээ азнан түүнийг гарч ирэх болов уу? Хэмээн хэсэг харж зогсов. Тэр их л гунигласан бололтой шүү.
Нэг санаа алдчихаад гэрийнхээ илүү түлхүүрийг аван: Muana би явлаа шүү. Битгий орондоо хэвтээд байгаарай. Гэж хэлэн гэрээсээ гарлаа.
YOU ARE READING
Өгүүллэгийн тэмцээн.
OverigБичвэр бичихийг хүсдэг болон бичдэг хэн бүхэнд өөрийнхөө чадварыг сорьж үзэх боломж олгож байна. MONGOLIAN WATTPADERS PAGE.