15》Сарнай.

275 13 19
                                    

Дэлхийн төгсгөл ирсэн ч би чамайг хүлээнэ.

Тэнгэр нурсан ч би чамайг өөрийн энгэртээ тэврэн хамгаална.

Цусанд будагдсан харцанд чинь би уусан шингэнэ.

Хурц хумсаараа миний хацрыг илбэхэд өвдөлт бус хайр мэдрэгдэнэ.

Амьдрал, үхэл хоёрын голд орших алтан утсан дээр тогтон ядахад чи л гараа сунгасан.

Жон Хусог чи уран зургаас ч илүү үзэсгэлэнтэй юм.

•••

Амар тайван тэнгэрийн оронд энд тэндгүй үзэсгэлэнтэй бөгөөд нүд гялбам үл амьдрагчид оршино.

Харин тэдний доор үзэшгүй муухай, өшөө хорслоор дүүрэн амьд үхдэлүүд тэмцэлдэнэ.

Тэднээс зөвхөн хаан мэт өндөрлөгт сууж бусдыгаа ажих нэг гаргүй нэгний харцанд өшөө хорсол бус асар их уй гашуу л үзэгдэх аж. Түүний нэг нүднээс улаан цус урсах бол нөгөө нүднээс нь тас хар цус урсана.

"Хэжинаа, санаж байна."

Тэнгэрийн оронд бүгд  өөр өөрсдийн хийх юмаа хичээнгүйлэн хийж байлаа. Тэр дундаас нэгэн охин бусдаасаа өөр байх аж.

Бүгд гоёмсог гайхамшигтай далавчтай байх бол түүний нэг далавч нь угаараа тасарсан байх нь хачирхалтай.

Хажуугаар нь зөрөх болгон эвгүй харах хэдий ч хэн ч үг дуугарч эсвэл удаан ширтэж үл чадна.

Энэ нь түүнийг бурханы охин гэдгийг хангалттай илтгэж байгаа юм.

Түүний зурах зурганд хар цагаан тэрсэлдэж буй мэт аястай дүрслэл байх бөгөөд голд нь цагаан болон улаан сарнай байх нь тэр.

"Зөндөө санаж байна, Хусогаа.."

115 жилийн өмнө

"Хэжинаа, энийг хардаа!"

Тэнгэрийн цэцэрлэгт хүрээлэнд наран мэт өөрөөсөө гэрэл цацруулсан сахиусан тэнгэр гартаа сарнай барьсаар хэн нэгэнлүү гүйнэ.

Түүний очсон нэгэн нь тэнд байх цэцгүүдээс ч илүү харц булаам ялдам охин байв. Охины далавч нь бусдыхаас илүү үзэсгэлэнтэй цасан цагаан байх нь хэний ч атаархал төрүүлэм.

Нөгөөх хөвгүүн охины богино үсийг хойш илбэн инээмсэглээд өнөөх улаан сарнайгаа зүүж өгөв.

"Хаанаас авсан юм?"

Охин түүнээс гайхсан шинжтэй асуухад хүү сандрангуй инээмсэглэн "Газар уначихсан байсан юм аа." гэв.

Өгүүллэгийн тэмцээн.Where stories live. Discover now