3》Sweet 16.

273 35 21
                                    

-Чинийх юу гэж байна?

-Зүгээр дээ гэнэ ээ ямар хачин юм бэ?

-Тийм ээ хачин юм байна.

-Харин чинийх юу гэж байна?

-Би шантраад байна гэнэ ээ. Бас л хачин юм.

-Тийм байна. За за тийм ч анхаарал хандуулах хэрэггүй дээ . Явж хооллоцгооё.

×××××××××××××××××××

Намайг Рини гэдэг. Одоогоос 2 сарын өмнө миний сайн найз Жэхён бид хоёр гүүглээс нэг галзуу гэмээр зүйл олж түүнийгээ туршиж үзсэн юм.

Тэр нь юу вэ гэхээр. Бяцхан шившлэг гэх юм уу зан үйл маягийн зүйлийг арван зургаан насны төрсөн өдрийнхөө өмнөх орой хийснээр гарын бугуйн дээр нь заяаны ханийх нь хэлэх үг гарч ирэх байсан юм л даа.

Жэхён бид хоёр нэг өдөр төрсөн учраас энэ хэн хэнд маань сонирхолтой санагдаж байлаа.

Бүтэлтэй болно гэж хэн маань ч найдаагүй ч угаасаа л бүхнийг хамтдаа туршиж үзэх хүсэлтэй өсвөр насны хүүхдүүд учир төрсөн өдрийнхөө өмнөх орой уг зан үйлийг хийсэн.

Гэтэл маргааш өглөө нь үнэхээр тэр үг гарч ирсэн байлаа. Жэхёныг надаар тоглоод гар дээр минь бичсэн байж магадгүй гэж бодоод арилгах гэж олон удаа хичээсэн ч огтхон ч арилахгүй байснаар барахгүй бусад хүн гар дээрхийг минь харахгүй байсан нь энэ бүхэн үнэн гэдгийг хангалттай батлаад өгсөн юм.

××××××××××××××××××××××××××××××××××

-Жэхён аа. Хоол аваад өг өлсөөд байна гэсээр би түүнээс зүүгдлээ.

Тэр дух луу минь түлхэж хамраа үрчийлгээд

-Рини би чамд өнөөдөр 3 дахь удаагаа хоол авч өгөх гэж байна. Ингээд байвал чи бүдүүн гахай болоод хэн ч чамайг тоохгүй насаараа ганц бие өрөвдөлтэй жижигхэн хөөрхөн бүдүүн гахай шиг амьдрана даа гээд яваад өгөв.

Түүний хорон үгсэнд бууж өгөхийг хүсээгүй би араас нь гүйж очин дагз руу нь цохиод

-Хэрвээ үнэхээр би бүдүүн гахай болчих юм бол би ээжид чамайг намайг таргалуулсан гэж ховлож байгаад аваад суух юм чинь гэчихээд хэлээ гаргаад хамаг хурдаараа зугтлаа.

Гэвч Жэхён муу аварга амьтан хүн хамаг хурдаараа гүйж байхад ядаж сэтгэл бодоод ард хоцорчихгүй ганц хоёр алхаад л намайг гүйцээд бариад авах нь тэр.

×××××××××××××××××××××××××××

-Заяаны хань чинь гарж ирсэн үү хэмээн тэр аман дээрх тахианы соусаа долоосоор хэлэв.

Өгүүллэгийн тэмцээн.Where stories live. Discover now