17》Сохор.

220 10 10
                                    

Жонгүгийн талаас

- Алив дагаад яваарай.

Харанхуйд хэн нэгний хоолой тодрох бөгөөд дуу гарсан зүг тийш ямар нэгэн зүйлд тээглэдэхгүйхэн шиг тэмтчин явсаар арай гэж надаас өөр оршихуйн дулаан биенд хүрэв.

Харанхуй, харанхуй, харанхуй. Гэрлээ асаасан ч би зөвхөн харанхуйг л харна.

Надад чинийх шиг нүд байхгүй.

Зөрсөн хүн болгон дуу алдаж хүүхдүүд мангас хэмээн орилолдон уйлж буйг би харахгүй ч сонсдог юм.

Би магадгүй хэтэрхий их ууж бас татдаг эхээ, эсвэл түүнийг мансуурахад хүргэдэг байсан эцгээ буруутгах хэрэгтэй байх. Эсвэл намайг 'дутуу' бүтээсэн бурханд?

- Тэхёнаа. Чи ингэх шаардлагагүй шүү дээ.

Энэ бол миний арван долоон жил амиа хорлочихолгүй амьдруулсан хүний нэр. Ким Тэхён.

- Харин ч шаардлагатай. Гэхдээ чи шилээ яагаад зүүгээгүй юм бэ?

Тэр надаас ичдэг. Үүнийг нь ч би мэднэ. Учир нь би зүгээр ч сохор биш. Надад нүд гэдэг зүйл байдаггүй юм. Оронд нь гавлан дээрх нимгэн арьс. Тэгээд л боллоо.

- Уучлаарай.

- Жонгүгаа би чамайг гомдоох гээгүй юм шүү. Зүгээр л...

- Би гомдож зүрхлэхгүй ээ. Эрэмдэг надаас ичихгүй бол харин жинхэнэ ер бусын зүйл болох байх.

Би нүд байх ёстой хэсэг арьсаа далдлан аль хэдий нь ээ мянга эсвэл түүнээс олон удаа явсан хонгилоор уруудаж өөрийн гэж нэрлэдэг цор ганц өрөөнд хүрч ирэв.

Нүдгүй байхын нэг онцгүй тал нь юу гээч? Би уйлж чаддаггүй юм. Тэгэхээр бүгдийг дотроо буглуулан үүрлүүлэхээс өөр аргагүй.

Хаалга удаан хэмнэлтэй тогшив.

Орноос хаалга хүртэл гурван алхам. Нэг... хоёр... гурав.

- Согжин эмчээ энэ та юу?

Танил болсон үнэртэн хамар цоргиулахад мэдэж байсан ч ийн асуулаа.

- Манай Жонгүг зөндөө том болчихсон байна шүү дээ. Эмч нь биеийг нь шалгахаар ирлээ. Оруулахгүй юм уу?

Би зай тавин өгч тэр ч оров.

Миний мухрыг үзэх гэж өдөр болгон ирдэг энэ эмчийг ойлгодоггүй юм. Үхэхээс хойш амьдралд хорогдож яалаа.

- Энэ гэрлийг харж байна уу?

Бодвол тэр над руу янз бүрийн гэрэл тусгаж буй бололтой.

Өгүүллэгийн тэмцээн.Where stories live. Discover now