A Dancer dies twice- once when they stop dancing, and this first death is the more painful.
⁃ Martha Graham.
Одгүй үдшийн тэнгэр аятай харанхуй орчинд айдас гэгч бие чичрүүлж, нүдээ хэдэн тийш гүйлгэсэн боловч юуг ч үзүүлэхгүй дээ гэх мэт хараас өөр зүйл үл харагдана. Нөгөө хурмастад гэгээ болж тэргэл сар гарсан бололтой дээрээс минь дугуй, цасан цагаан гэрэл туслаа. Яг энэ үед өөрийгөө хаана байгааг мэдэх ба , ур ухаанаар бүтсэн лус бүхий модон сийлбэр, од мэт тоологдомгүй үзэгчдийн суудал, хөг эгшиг бүтээх гайхам хөгжмийн зэмсгүүд мөн арван найм дугаар зууны Москва хотын гудамжтай адилтган зассан том тайз орчныг минь бүрхсэн аж. Сүрдэм тайзны харц булаах төвд гэрлийн дор зогссон миний ард өөр нэгний амьсгалын чимээ дуулдаж эхлэв. Үл таних нэгний гар бүсэлхийнд минь хүрэх мөчид хөнгөн хэмнэлтэй тансаг аялгуу тоглогдож, би дээш өргөгдсөөр цааш балет бүжнэ. Хамтрагч маань зөөлөн бөгөөд жимс биенээсээ ханхлуулах нь борооны дараах гүзээлзгэнийн талбайгаас тардаг үнэртэй тун төстэй юм. Сайхан ч нялуун үнэртнээс нь болж толгой эргэж хэсэг зогслоо. Танихгүй хамтрагч минь надаас холдож ганцаар бүжихийг хараад зогсмоор. Хөдөлгөөнөөс хөдөлгөөнд шилжих бус алхам бүрээсээ таашаал авах залуу догдлол гээчийг амсуулж байв. Нүдтэй нь зэрэгцэн ургасан үс хөлстэй нь цуг, хөдлөх зүг бүрт даган намирах ба үүн түүнийг бүх биеэрээ уусаж буйг илэрхийлнэ. Алхам алхам... Дахиад хоёр алхам... Түүнтэй цуг хөгжим, хөдөлгөөнийг нэгтгэж бүжиг болгоход хангалттай зай. Аажмаар нүдээ анихад халуун чийглэг биет гаранд минь хүрж бид хөтөлсөөр, хөл нэг хоёр гишгэлж , бие уян найган мэдрэмжээ ил гаргана. Бяцхан гэрэл асаах оддын дунд үүрд тэнгэрт байхаас уйдсан бололтой дэлхийгээр аялахаар зориг шулуудсан жижигхэн од гэрээ орхиод харвачихлаа. Энэ газарт оршин байгчдаас тэр онцгой гэдгээ умартаж дээ. Хүмүүс тэднээс сайхан эсвэл муу ялгардаг зүйлс дургүй. Дорд үзэж хэн нэгний алдаа мэтээр шүүмжилнэ. Тиймээ тэр хүссэн орчлонгоороо явсан. Урт хугацааны турш... Эцэст нь тэр мөр гараагүй цасан дунд гуниг татуулсан харцтай зогсохдоо шивнэв. "Харгис байна". Хөөх бяцхан од саяхан л мэдсэн хэрэг үү? Бүхнийг эхлүүлээгүй байхад чинь л ойлгомжтой байсан. Өөр бол сул дорой. Ингээд л бусад чинь тэнгэрт байгаа юм, өөрсдийгөө хамгаалж байгаа. "Чи гялтганаж байна" зөөлөн цээл хоолой чихэнд цуурайтахад толгойгоо өргөн дээш харав. Харгис оршихуйд ирээд түүний үзсэн анхны үзэсгэлэн байлаа. Онцгой зүйлсийн зугтан одсон уйтгартай тэнгэр хэзээ ийм болчихсон юм бэ? Цоорхой үүсгэн өнгө үзүүлэх хэсэгхэн газар магадгүй нөгөө найдвар байх. Үзэн ядан байсан хүйтэн салхи энхрийгээр илбэн өнгөрөхдөө чихэнд нь шивнэн " Бүх зүйлийн дараа ч чи гялалзаж байна".
Мэдрэмж... Үүнийг тэгж хэлэх байх. Том хотын цэлгэр гудамжинд найдвартайгаа хамт бүжнэ. Хөлс асгарч, дахин үеээ ч хөдөлгөх тэнхэлгүй болсон мэт санагдах ч дотроос минь үүнийг хий гэж шаардан богинохон амьдралдаа амссан хамгийн төгс нь цээжинд амтагдана. Энийг л сайхан мэдрэмж гэгддэг биз. Үг эвлүүлэн дүрсэлж боломгүй магадгүй биеэнд минь орж өмнөөс минь мэдрэхийг оролдсон ч чи чадахгүй. Яг л бид сарны нөгөө талын сэтгэлийг мэдэхгүйтэй адилыг бүжиглэх үед бие минь авна. Зөөлөн аялгуу яваад эхэлчихлээ. Өрнөл, гол гээд бүгд дуусч гунигт жүжгийн эцсийн үзэгдэл явагдаж байна. Тансаг үнэрт хамтрагчдаа сүүлийн үнэсэлтээ илгээгээд үлэмж сайхан урлагийнхаа эцсийн хөдөлгөөнийг гүйцэтгэн гол дүр тайзны голд унаснаар бүжиг дууслаа...
Үлгэр шиг өрнөж байсан амьдралд ганц таагүй зүйл тохиолдоход бүгд нуран унасан. Хэдэн сарын өмнө сэтгэлээсээ гаргаж биеэрээ толилуулсан бүтээл хамгийн сүүлийн бүжиг минь гэж хэн мэдэхэв дээ. Тэр хараал идсэн гайхалтай өдрийг үргэлж зүүдэлдэг. Гүзээлзгэнийг ч гэсэн тод санадаг. Дахин дахин бүжиглэмээр байна. Гэхдээ би аль хэдийнээ үхчихэж тийм үү?
![](https://img.wattpad.com/cover/224403082-288-k50931.jpg)
YOU ARE READING
Өгүүллэгийн тэмцээн.
AcakБичвэр бичихийг хүсдэг болон бичдэг хэн бүхэнд өөрийнхөө чадварыг сорьж үзэх боломж олгож байна. MONGOLIAN WATTPADERS PAGE.