23》Ялалт - _Keiden_

246 13 17
                                        

"Алдарт хөл бөмбөгийн тамирчин Пак Жимин өнөөдөр Солонгосын түүхэнд шинэчлэл хийн, 200 метрийн холоос амжилттай гоол оруулжээ."

Би бэлтгэлийн өрөөндөө амрах зуураа зурагтаар хэрхэн түүний минь ажилтыг ярьж буйг сонсож байлаа. Бэлтгэлээсээ болоод тоглотон дээр нь очиж чадаагүйдээ туйлын их харамсаж байгаа ч гэсэн би түүнээрээ маш их бахархаж байсан юм.

Миний Жимин. Ийм том амжилт гаргачихлаа шүү дээ.

Суваг эргүүлэнгээ би түүнийхээ амжилтыг бодон инээмсэглэн суух бөгөөд духаараа урсах хөлсөө цагаан алчуураар арчиж байв.

Би нэг суваг дээр харцаа тогтоох үед хүмүүсийн уухайлан хашхирах чангаар сонсогдох ба, сурвалжлагч эмэгтэй камерны урд зогсоод нэг зүйл хурдтайгаар ярьж байх аж. Гэтэл би удалгүй түүнийгээ харах нь тэр.

Камернаас холгүйхэн тэрээр гартаа ялалтын цомоо атгаж, багийнхаа гишүүдийн мөрөн дээр хаан мэт л заларсан байх бөгөөд үүнийг нь харсан миний нүдэнд нулимс хураад эхэллээ.

Сурвалжлагч эмэгтэй "Одоо түүнээс багахан ярилцлага авъя" гэж хэлээд түүн рүү зүглээд алхах бөгөөд тэнд өөр олон сувгийн хөтлөгчид ч байх аж.

Жимин гишүүдийнхээ мөрөн дээрээс үсрэн буух үед сурвалжлагч микрофоноо түүн рүү сунгаад "Сэтгэгдэл ямар байна?" хэмээлээ.

Тэр минь нүдгүй болж инээмсэглээд "Гайхалтай. Хэзээ ч ийм том амжилт гаргана гэж төсөөлж байсангүй. Амьдралын минь хамгийн сайхан мөч байлаа" гэсээр яг юу хэлэхээ мэдэхгүй зогсох бол сурвалжлагч "Та хэлэхийг хүссэн бүх үгээ хэлээч?" гэх аж.

"Багийнхаа гишүүд, бэлтгэлийн ахлагч, дасгалжуулагч, гэр бүл, тэгээд намайг дэмждэг хүмүүстээ маш их баярлалаа. Энэ цомыг гартаа атгаж буй нь тун нэр төрийн хэрэг" гэж тэрээр хэлээд гартаа барих цомоо дээш багахан өргөв.

"Бас хайртдаа баярлалаа. Миён аа чиний ачаар би чадчихлаа. Чамайг энийг үзэж байгааг би мэдэж байна" гэх үед нь би гэнэт намайг дурдсанд гайхширан, баярын нулимс минь урсах бөгөөд тэр үргэлжүүлэн "Хайртай шүү! Бүгдэнд нь" гэж чангаар ориллоо. Түүнийг дагаад дэмжигчид ч уухайлан хашхиралдав.

***

Хэдэн цагийн дараа би бэлтгэлээ таран, гэртээ ирлээ. Би эгчдээ ирснээ мэдэгдэн хашхирахад, дээд давхраас Минхён "Гал тогоонд хоол байгаа шүү" хэмээн хариу хашхирав.

Би ойлгосноо хэлээд гутлаа тайлан хувцсаа сольж байтал гэнэт хаалга дуугарах чимээ гаран, Жиминий "Би ирлээ" гэх хоолой сонсогдох нь тэр.

Өгүүллэгийн тэмцээн.Where stories live. Discover now